Буцах бол Esc товч дээр дарна уу.

Танилцуулга


Монголын ирээдүй болох хөгжлийг түүчээлэгч, эрдэм мэдлэгтэй энтрепренерүүд, бизнесменүүд болохоор бэлтгэгдэж буй залуу үедээ хүсэл зорилго нийлсэн бүлэг залуус нэгдэн 2014 оны 11р сарын 1 өдрөөс эхлэн өвөрмөц өнгө төрх, шинэлэг чиглэл бүхий www.youngreader.mn сайтыг нээн ажиллуулж байна. Манай сайт залуу үеийн энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, гарааны бизнесээ эхлүүлэх сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээллээр хангах юм.

Цаашид манай веб сайт маань улам өргөжиж зөвхөн цахим салбарт бус залууст чиглэсэн олон олон үйл ажиллагааг нийгэмд зохион байгуулж, нэвтрүүлэх болно.

Мөн Facebook, Twitter, Google+ зэрэг нийгмийн сүлжээгээр дамжуулан өөрсдийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж та бүгдэд илүү ойр ажиллах болно.

ЭНТРЕПРЕНЕР
Гарааны бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа, эхлүүлж байгаа залуу энтрепренүүдэд хэрэг болох ур чадвар, урам зоригийг та эндээс авах боломжтой.

БИЗНЕС
Амжилтанд хүрсэн бизнесменүүд болон байгууллагын түүх, бизнесийн харилцааны соёл, таны дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх кейсүүд багтана.

ТЕХНОЛОГИ
Бүтээмжийг тань нэмэгдүүлэх компьютерийн болон ухаалаг гар утасны програм хангамжийг хэрхэн оновчтой ашиглах заавар зөвөлгөө, арга техникүүдийг танд хүргэнэ.[/vision_vector_box][/vision_one_half]

ЧӨЛӨӨТ
Чөлөөт цагт зориулан залуу энтрепренерүүдийн уншвал зохих ном, амжилттай яваа хүмүүстэй хийсэн ярилцлага болон сонирхолтой нийтлэлүүд багтана.

EVENTS
Хурал зөвөлгөөн, сургалт, семинар, уулзалт, номын нээлт, зэрэг үйл явдлуудын талаарх мэдээллийг эндээс авах боломжтой.

3 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    О.Марал

    Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ шилдэг мэдээллийг хүргэдэг гайхалтай сайт. Та бүхний хүч хөдөлмөр шингэсэн нийтлэлүүдийг чинь байнга уншдаг. Энэ эрчээрэй улам өгөөжтэй сайн ажиллаарай! Дэмждэг шүү! Маш том амжилт хүсье! Бас баярлалаа!

  2. 3
    AMARJARGAL

    MUIS BS oyutan bna Ta buhend bayrallaa mongoliin niigemd zaluusiin dund dutagdaad baiga olon tom asuudluudiin neg shiidel ni bn amjilt huse

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.