Gmail талаар таны мэдэхгүй 8 нууц

Gmail талаар таны мэдэхгүй 8 нууц


Та одоо болтол Yahoo мэйл ашигласаар байна уу. Тэгвэл яг одоо Gmail ашигла гэж зөвлөмөөр байна. Учир нь э-мэйл хэрэглэгчдийн ихэнх нь хүчирхэг Gmail-г ашигладаг. Google-н идэвхтэй хэрэглэгчиддээ зориулаад хүмүүсийн төдийлөн мэдээд байдаггүй gmail-н 8 нууцыг манай сайт дэлгэж байна.

#1. Хавсралт (attachment)

Хэн нэгэн рүү мэйл бичиж байгаад файлаа хавсаргахаа заримдаа мартчихсан байдаг. Gmail-тай байхад энэ асуудал үүсэхгүй. Таны “I have attached” гэж бичсэнийг gmail ямар нэгэн файл хавсаргасан байна гэж таньж мэддэг байна. Илгээх товчийг дарах үед таньд “файл хавсаргаагүй байна” гэсэн утгатай сануулга гарч ирэх болно. Одоо файлаа хавсаргаад л илгээнэ дээ.

#2. Од (Stars)

Gmail-н од систем. Од системийн тусламжтайгаар та чухал эсвэл онцлох мэйлүүдээ одоор тэмдэглэж болно. Шар өнгийн стандарт одтой боловч та бусад төрлийн одыг тохиргоо хэсгээс идэвхжүүлэх боломжтой. Үүнийг тохируулахын тулд арааны дүрс ->Settings -> Stars гэсэн дарааллаар орох хэрэгтэй. Одоо та хүссэн өнгийн одоо идэхжүүлж болно. Буцаад inbox руугаа ороход од шар хэвээр л байна. Одон дээр дахин дахин дарснаар од өөрчлөгдөх болно.
Gmail-Stars

Ямар нэг одоор тэмдэглэсэн мэйлээ шүүхийг хүсвэл хайх цонхон дээр доорхийг бичнэ үү.

 Үүнд:

  • Шар бол: has:yellow-star
  • Улаан бол: has:red-star
  • Ягаан бол: has:purple-star г.м

#3. Олон хувилбарт мэйл хаяг

Хэрвээ та олон хувилбарт э-мэйл хаягтай болохыг хүсвэл цэг нэмэхэд л хангалттай. narantuya болон naran.tuya хоёр нь ямар ч ялгаагүй юм. Харагдах байдал нь өөр болохоос нэг л мэйл хаяг гэсэн үг. Жишээлбэл та ямар нэг сайтад бүртгүүлэхдээ өөр өөр хувилбараар бүртгүүлж болох юм.

#4. Хийх зүйлсийн жагсаалт

Gmail ашиглаж байхдаа та хийх зүйлсийн жагсаалтаа давхар бичиж байх боломжтой. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд л хийх зүйлсээ жагсааж бичдэг байсан нь үнэн. Тэгвэл та өглөө оройдоо мэйлээ шалгангаа давхар жагсаалтаа хөтлөөрэй. Үүнийг хийх маш энгийн. Mail > Tasks гэж ороход баруун доод буланд жижиг цонх шинээр нээгдэх болно. Мөн та жагсаалтандаа сануулах өдрийг хүртэл тохируулж өгөх боломжтой.

tasks

Зурган дээр дарж томруулна уу.

#5. Богино холбоос.

Цаг зав хэмнэх хамгийн түгээмэл богино холбоосууд бол:
Ctrl + Enter  захиаг илгээх
Ctrl + Shift + c  Cc идэвхжих
Ctrl + Shift + b  Bcc идэвхжих

#6. Нэмэлт богино холбоосууд

Та өөрийн хүссэн богино холбоосыг нэмэх боломжтой. Үүнийг хийхийн тулд дараах дарааллаар орж тохируулна уу.
Арааны дүрс> Settings > Keyboard Shortcuts > Keyboard shortcuts on > Save changes

Жишээлбэл:
c – шинэ мэйл бичих
d – шинэ цонхон дээр мэйл бичих
/ – хайлтын цонхон дээр очих
r – хариу илгээх
# – хогийн сав руу илгээх  гэх мэт.

#7. Аккаунт хооронд шилжих

Gmail-н үнэнч хэрэглэгчид хоёр аккаунттай байх нь түгээмэл байдаг. Та бүхэн хоёр хаягаараа нэгэн зэрэг нэг веб хөтчөөс орох боломжтой юм. Баруун дээд буланд байрлах өөрийн аккаунт дээр даран Add account-г сонгоно. Шинэ хаяг нэмэх цонх шинээр нээгдэнэ. Энд та хоёрдогч мэйл хаягаараа нэвтрэхэд л болно. Chrome хөтөч автоматаар тохиргоог хадгалах боловч бусад хөтөч дээр хадгалагдахгүй байж болно.

#8. Хурдан хандалт

Хэрвээ та удаан интернет хурдтай газраас орж байгаа бол хялбар хувилбарын gmail-р орж э-мэйлээ шалгах боломжтой. Хялбар хувилбар руу хандахын тулд үндсэн холбоос дээр  ?ui=html -г нэмэхэд л хангалттай. Нэмсэний дараа дараах байдалтай харагдана: https://mail.google.com/mail/?ui=html.

Нийтлэл танд таалагдсан бол LIKE & SHARE.

14 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Бүрэнбаатар

    Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна. Амжилт хүсье

  2. 2
    Sarantsatsral.O

    Сайн байна уу? Утсаа гээчихжээ, яаж олдог юм бол? Мобигоос авсан 5s

  3. 3
    tuul

    Сайн байна уу? устгасан е-майлээ сэргээх ямар нэг боломж байдаг бол уу
    (баярлалаа)

    • 4
      Mr.Red

      Сайн байна уу? Яг сайн хэлж мэдэхгүй байна. Устгаад 7 хоноогүй байгаа бол сэргээж болдог юм шиг байна. google дэж үзээрэй.

  4. 5
    Niti

    Баярлалаа. Би утсааалдаад, шинэ эзэн нь онлайн орчинд бух контактыг устгасан бололтой Юм. Тэр сэргэдэг богов уу?

    • 6
      Mr.Red

      Сайн байна уу. Утсаа алдахаасаа өмнө contacts-уудаа sync хийсэн бол тэр үеийн contact-ууд чинь ууг нь байх ёстой л доо Google account-д тань.

  5. 7
    Түмэн

    1. Яхүү хаягт байгаа захиа хаягаа бүгдийг гооглд шилжүүлж болох уу
    2. Андройд утсан дээр байгаа датаг гүүгл хаяг дээрээ апдате хийхлээр олдохгүй юм?

    • 9
      Mr.Red

      Тохиргоо байхгүй ээ. Та зүгээр л голд нь цэг оруулаад нэвтрэх нэр ээ бичээд үз. Аль эсвэл өөртөө буюу цэг оруулсан мэйл уруу гээ мэйл явуулаад үзээрэй.

  6. 11
    Magvanshiirev

    Сайн байна уу? Би компьютерийн инженер мэргэжилээр гадаадад сурч төгссөн юм. Одоо Монголдоо нэг гайгүй компанид программист хийж байгаа. Төгсөх курстээ Entrepreneur гэж хичээл аван шимтэн сонирхож үзэж байсан юм. IT+Entrepreneur талдаа маш сонирхолтойлдоо, тэгээд интернет хэсэж явж байгаад танай сайтыг олж үзлээ яг л нэг иймэрхүү шинж чанар зорилготой юм (сайт г.м) хийх юмсан гэж бодож, мөрөөдөж явдаг байсан юм, гэтэл мөрөөдлийг маань та бүхэн бараг л биелүүлчихэжээ 🙂 Оруулж буй мэдээллүүд чинь сонирхолтой, хүмүүст үр өгөөжтэй гэж бодож байна. Бас Web design чинь их таалагдлаа. Ирээдүйн ажилд чинь амжилт хүсье!! Keep going!!!

  7. 12
    Mr.Red

    Сайн уу Odbayar. Таны хэлж байгаа маш үнэн. Эдгээр комданиуд бүгд хэрэглэгчийн мэдээллийг ашигладаг. Компаниуд эдгээр датагүйгээр ирээдүйгүй буюу өрсөлдөхөд бэрх болж байгаа. Хэрэглэгчийн үйл хөдлөлийг хянаж түүнд таарсан үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгоно. Нэг жишээ хэлхэд. Би pocket-г байнга ашигладаг бөгөөд хэрэгтэй гэсэн бүхийл сайт, линкээ тэнд хадгалчихдаг. Тэгсэн Pocket миний юу, ямар чиглэлийн мэдээлэл их хадгалж байгааг шинжлээд надад мэдээллүүд э-мэйлээр санал болгож байх жишээтэй. Энэ бол хэрэглэгчдээ үзүүлж буй нэмэлт зүйл гэх үү дээ. Таны хэлдгээр сөрөг муу тал ч гэсэн байгаа. Хувийн мэдээллийг өөр хүнд өгөх, задлах гэх мэт. Yahoo-гийн хувьд бол шинэчлэлгүй, боломж муутай. Өнгөрсөн онд гаргасан Inbox by Gmail бол үнэхээр ашиглахад хялбар, хийц дизайн сайтай, дээрээс нь хэд хэдэн боломжийн функцтэй. Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа Odbayar.

  8. 13
    Odbayar

    Google, Facebook … zereg ni tanii khuviin nuutsiig khadgalakh talaar mash ergelzeetei tanii alivaa medeeleliig khyanaj baij magadaggui talaar khangalttai medeelel internetees olj bolno. Yahoo-iin neg sain tal ni ene tal deer naidvartai shuu.

  9. 14
    shijir

    Нийтлэл маш их таалагдлаа.
    google drive-н талаар мэдээлэл өгөөч. зарим их хэмжээтэй файл явуулах, болон cloud-д хадгалах гэх мэт.
    youngreader-г үргэлж уншдаг. баярлалаа

+ Сэтгэгдэл үлдээх