Англи хэлийг эх хэл шигээ эзэмших 7 нууц

Англи хэлийг эх хэл шигээ эзэмших 7 нууц


Хэдийгээр чи англи хэлийг олон жил суралцсан ч яг гадаад хүмүүстэй ярих болохоор ээрч муураад үг амнаас гарахаа байж эсвэл нэг ном аваад уншихаар юу ч ойлгохгүй эрээн мяраан болж үзэгдээд сурсан гэхэд сурсан ч биш, сураагүй гэхээр сураагүй ч биш байсаар л байна уу??? Тэгээд за одоо сайн сурна даа гэж бодоод суухаар нэг л залхуу хүрээд эвшээж эхэлдэг бол та англи хэл сурах авьяасгүйдээ биш зүгээр л та буруу аргаар л сураад байна гэсэн үг. Тэгвэл та наашаа түр анхаарлаа хандуулаарай. Танд англи хэл судлаач, англи хэлний багш, Америкийн залуу эрдэмтэн AJ Hoge ийн Англи хэл сурах 7 алтан дүрмийг танилцуулж байна.

  1. Нэг үгээр биш, үргэлж өгүүлбэрээр нь цээжилж бай.

Чамайг анх хэлд орж байхад чинь аав ээж чинь  За миний хүү монгол хэлээ сайн сураарай гээд толь бичиг өгч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл англи хэл сурах үүнтэй яг адилхан. Үгийг нэг нэгээр нь цээжлэх нь чамд ямар ч ойлголт өгөхгүй. Харин өгүүлбэрт оруулж цээжилбэл дээр. Жишээ нь: cantankerous(Монголоор муухай ааштай, адаар зантай) гээд англи үг цээжилж байна гэе. Хэрэв чи энэ үгийг дангаар нь цээжлэх гэж оролдвол маргааш гэхэд л мартаж орхино. Харин энэ үгийг өгүүлбэрт оруулаад “that grumpy cantankerous old man”(тэр ёстой муухай адаар ааштай өвгөн дөө) гээд нэг цээжилчихвэл гудманд өвгөн харах болгондоо л энэ үгээ санана.

  1. Дүрэм битгий давт.

Дүрэм хоосон цээжлэх нь чиний хэлний ахицыг удаашруулах хамгийн хурдан арга гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэж үү? Чи англиар хэн нэгэнтэй ярихад чамд ямар ч бодох завдал байдаггүй бөгөөд шууд л хариулах хэрэгтэй болдог. Харин дүрэм үргэлж давтдаг хүмүүс энэ өгүүлбэрийг аль дүрмээр хэлэх билээ? Үйл үг нь хаанаа ордог билээ гээд л бодож байтал нөгөө юм асуусан хүн маань аль хэдийн таныг орхиод явж орхидог. Аргагүй шүү дээ тэр ямар таны тархин дотор юу бодож байгааг харж чадах биш дээ. Дүрэм ярихад биш харин бичихэд хэрэг болдог. Мэдээж бичих үед бид хангалттай бодох завтай байдаг шүү дээ.

  1. Нүдээрээ биш, чихээрээ сур

Гадаад хэл сурж байгаа хүмүүст тохиолддог нийтлэг нэгэн алдаа бол учир зүггүй ном эргүүлээд  л байх. Магадгүй чамд маш олон дүрэм, үг цээжилсэнд чинь баяр хүргэж болох ч чи хүмүүстэй ярих гэхээр бас л болохгүй байгаа биз дээ. Учир нь чи эхлээд сонсож сурах ёстой юм шүү дээ. Хэр их сонсоно чи хэрэгтэй үгнүүдээ бас дүрмээ, тэднийг цээжлэх шаардлагагүйгээр тархиндаа тогтоож чадах чадвартай болдог.

  1. Гүйцэд сур

Энд тооны талаар биш, чанарын талаар яригдаж байгааг үргэлж сана.  Мянган шинэ үгийг нэг дор сурснаас нэг үгийг мянган удаа давтсан нь дээр. Шинэ өгүүлбэрээ цээжилж байхдаа(нэг дэх дүрэм!) яаралгүйгээр удаан тархиндаа сайн тогтоотол дахин дахин давтах хэрэгтэй. Ингэж байж л чиний цээжилсэн шинэ өгүүлбэр хурдан мартагдахгүй шүү дээ.

  1. Жижигхэн өгүүллэг дотроос дүрмийг сур.

Дүрмийг сурахдаа огтхон ч цээжлэх хэрэггүй. Харин түүний оронд жижигхэн өгүүллэг сонсох хэрэгтэй. Учир нь өгүүллэг тэр чигтээ дүрмээр бичигдсэн байгаа. Энэ нь чамд сонирхолтой байхын дээр бонус нь дүрэм аяндаа чамд танил болоод ирнэ.

  1. Зөвхөн жинхэнэ англи материал ашигла.

Түвшин тогтоосон англи хэлний сурах бичгүүдээ хаях цаг нь болжээ. Аль болох хураангуйлж хялбаршуулаагүй жинхэнэ америк хүмүүсийн өөрсдөө ч бас хэрэглэдэг тийм материалаас суралцахыг хичээх хэрэгтэй. Учир нь чиний сургалтанд хэрэглэж байгаа сурах бичгүүд зөвхөн хэл суралцагсдад зориулсан байдаг болохоор доторх нь яг америкчуудын хэрэглэдэг англи хэлнээс хол хөндий байдаг. Англи хэлээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэнд туслах BBC, CNN гэх мэтчилэн маш олон англи материалууд интернетэд байгаа.

  1. Сонсоод давтах биш, сонсоод хариул

Ихэнх англи сурах бичигт сонсоод давтаад хэлээрэй гэсэн маш буруу техникийг зааварчилсан байдаг. Чи юу ч бодолгүйгээр сонссоноо давтах биш, асууж байгаа асуултад хариулж сурах хэрэгтэй. Учир нь одоо л чиний тархи ажиллаж байна шүү дээ. Хэрвээ чи бяцхан өгүүллэг сонссон бол түүнийгээ дуусмагц хажууд байгаа хэн нэгэнд эсвэл өөртөө ч хамаагүй өөрийнхөө үгээр ярьж өгч болно. ингэснээр чи дүрмээ бас өөрийн ярих чадвараа хөгжүүлж чадаж байна шүү дээ.

За амжилт!

АМЖИЛТТАЙ ИЛТГЭЛ ТАВИХ 7 АРГА ==> ЭНД ДАРЖ ЦААШ ҮЗНЭ ҮҮ

15 Сэтгэгдлүүд

бичих
  1. 2
    SHIFU*PANDA

    heregtei n huwd heregteil medeelel bna ghdee angli hel, yr ni hel gedeg bol bolowsrol bish shvv de zvger bidnii yrj bga hel shig hel tiim bolhoor hvn bolgonii arga baril surah tehnik zuwulguu uur tiim ch uchraas bid busiin nuluun dor bus uuruu hudulmurluj oiloj surj awah hamgiin chuhal. yrihad bas baga sag dvrem hereg bololgv yhaw de gadaa boroo orj bna-gadaa boroo orj bna, bus irhcihsen bna-bus ircihsen bna ali ali nil uur2 tsagaar bichigdene ta ali tsa we gedgee dvrmee mdehgv bol yj medeh bil ee de tiim bolhoor ehleed an iim dvrem bdiin bna dgee medej awaad daraa ni jinhen uuriiguu udur bolgon 100 shine vg 100 ugvvlbereer bumbugd vr dvn ni yu geech chi ali henii arga barilaa olchihson bh bolno. shine tseejleh hamgiin chuhal hamgiin naidwartai arga bol tusuulliin arga. hytad ulsiiin oi togttoltiin awarga doktor lion yaaj OXFORD 90,000 vgiin tseejilj jadsan be ng arga zamtai ter bol tusuulliin arga zam. GOOD luck.

  2. 3
    Энхсаруул

    Сайн байна уу.Би одоо 6-р анги бөгөөд ангийнхаа онц сурлагатан юм.Гэвч англи хэлний зарим нэгэн хэцүү үгийг цээжлэхэд хүндрэлтэй байдаг байсан.
    Гэхдээ би зуны амралтаараа энэхүү 7 дүрмийг уншаадэлли, чандлан сахиж,Англи хэлээ маш сайн бэлдсэн.Одоо харин Англи хэл дээрээ Тэргүүлэн манлайлагч сурагч болсон.Энэхүү мэдээллийг нийтэлсэн танай хамт олонд ажлын амжилт хүсье.БАЯРЛАЛАА

  3. 11
    enkhuush

    Яг надад хэрэгтэй зөвлөгөө байна. Сонирхолтой гоё мэдээллүүд байна.

+ Сэтгэгдэл үлдээх