Чамайг тохирохгүй ажилд байгааг илэрхийлэх 10 шинж ба түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Чамайг тохирохгүй ажилд байгааг илэрхийлэх 10 шинж ба түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?


Хэрвээ чи буруу газар, буруу цагтаа байгаа юм шиг мэдрэмж төрвөл түүнийг хэрхэвч үл тоож болохгүй. Харин ч түүнийг нухацтай үнэлэх хэрэгтэй.

Чи нэг дэх өдрийн өглөөг нэг л дурамчхан эхлүүлдэг. Өдрийн турш цаг руугаа байн байн хардаг. “Ээ бурхан минь 5 цаг” гэж өөрийн эрхгүй уулга алддаг. Энэ хандлага чамайг хэвийн ажиллаж байгааг тодорхойлох уу эсвэл чи үнэхээр тохирохгүй ажилд байна уу?

Гэхдээ чи ганцаараа бишээКояа(Koya) удирдлагын байгууллагын гүйцэтгэх захирал Молли Брэннон(Moly Brennon) хэлэхдээ “Бидний ихэнх нь карьерынхаа туршид дор хаяж нэг удаа буруу ажлаа хийж үздэг” гэжээ. Нэгэнт чи өдрийн бүхий л сэрүүн цагаа ажил дээрээ өнгөрөөдөгөөс хойш өөрийнхөө сонирхолтой, дуртай ажлаа хийсэн нь дээр биш гэж үү?” хэмээсэн байдаг.

Тэгвэл энд чамайг буруу ажил хийж байгааг илэрхийлэх 10 шинжийг бичсэн байна.

  1. Чи компаныхаа юу хийдэгт итгэл үнэмшилтэй хандахаа больсон
  2. Чиний ажил чиний авьяас чадварыг ашигладаггүй
  3. Чи компаныхаа зорилгыг ойлгохоо больсон
  4. Чи ямар ч дэвшил мэдэрдэггүй, өөрийгөө хөгжүүлэх шинэ зүйлсийг суралцдаггүй
  5. Чи ажилдаа амжилт гаргасан ч түүнээсээ баяр баясал мэдэрдэггүй
  6. Чиний ажил үнэ цэнэтэй санагддаггүй
  7. Өсөж дэвших боломж маш бага гэдгийг чи анзаардаг
  8. Шинэ ажилтан чамаас юу хийдгийг асуухад чи хариулахад дургүй байдаг
  9. Чи даргаа хүндлэхээ больсон
  10. Чи илүү боломж олгох шинэ ажилд орох нууцхан хүсэлтэй болсон

Тэгэхээр одоо яах ёстой вэ???

  1. Түр хойшоо суугаад өөрийн нөхцөл байдлаа үнэл

Заримдаа бид хэдхэн уйтгартай өдрийг ажил дээрээ өнгөрүүлэх эсвэл даргатайгаа тааруухан харилцаатай байхдаа хурдхан л ажлаа сольё гээд л шийдвэр гаргачихдаг. Хэрвээ ийм бодлууд толгойд чинь орж ирвэл эхлээд өөртөө яг юу болоод байгааг бодох жаахан цаг өгөөрэй.

Эхлээд чиний мөрөөдлийн ажлынхаа талаар доошоо цувуулж бичээд дараа нь өөрийнхөө одоогийн ажлын нөхцөл байдалтайгаа жишиж үз. Тэгээд чиний сэтгэл ханамжгүй байдал зөвхөн нэг л асуудлаас үүдэлтэй байна уу эсвэл удаан хугацааны туршид хуримтлагдсан олон хүчин зүйлээс хамааралтай байна уу гэдгийг олж тогтоо.

Энэ бол өөрийгөө шинжиж байгаа нэг арга. Бреннон хэлэхдээ “Эхлээд өөрийнхөө яагаад ажил хийж байгаа хэрэгцээг тодорхойлох нь чухал. Бидний ихэнх нь өөрийгөө болон гэр бүлээ тэжээх гэж ажил хийдэг. Гэхдээ ажил заавал бидний сэтгэл ханамжийн эх үүсвэр байх албагүй. Хэрвээ чи ажлаасаа сэтгэл ханамж авч чаддаггүй бол өөрийн амьдралын бусад хэсгээс аз жаргал авч тэнцвэржүүлж болох эсэхээ нягталж үз ” гэжээ.

  1. Байгаа газраасаа өөрчлөлтийг хай

Заримдаа компани муудаа биш чиний ажлын хариуцлага буруу байснаас сэтгэл ханамжгүй байдал үүсдэг. Бреннон зөвлөхдөө сайн дураар компаныхаа шинэ төсөл, даалгаврын багт ажиллах эсвэл өөрөө шинэ даалгавар авч бие даан гүйцэтгэж үзэх хэрэгтэй. Энэ нь магадгүй чамд яг ямар ажил хэрэгтэй байгааг олоход тусалж болно. Би маш олон өөрт нь шинэ ажил хэрэгтэй гэж боддог албан хаагчидтай уулзаж байсан бөгөөд харин тэд өөрийн одоо байгаа ажлын даалгавар солигдож, илүү сонирхолтой болоход тэд ч бас дагаад ажилдаа сэтгэл хангалуун болж байгааг анзаарсан билээ.

Судалгаанаас үзэхэд ихэнх компаниуд ахлах менежерүүдийг сонгохдоо ажлын туршлагатай, өөрийн ажил мэргэжлийн талаар итгэл үнэмшилтэй, мэдлэг мэдээлэлтэй, онцлогийг сайн мэддэг хүмүүсийг авах хандлагатай байдаг. Тиймээс хэрвээ чи ажлаас гарахаар шийдсэн бол яаралгүйгээр энэ талаараа ахлах менежертэйгээ ярилцаж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Тэгэхээр тодорхой шийдэлд хүрч шийдвэр гаргатлаа даргаа халагдана гэж айлгах эсвэл ажил ямар онцгүй байгаа талаар гомдоллох хэрэггүй. Харин түүний оронд чиний ажлын яг аль хэсэг нь чамд тохирохгүй, чамайг хөгжихөд садаа болж байгааг тодорхойлж мөн үүнийг хэрхэн шийдвэрлэж дээшлүүлж болох талаар санаа бодлоо хуваалцах талаар даргатайгаа ярилцахад бэлэн байгаарай.

  1. Өөрийн хувь заяагаа өөрөө л удирд

Хэрвээ чи энэ бүхний дараа бас л буруу газраа байгаа юм шиг санагдвал, одоо хөдлөх цаг нь болжээ найз минь. Гэхдээ огцом хөдөлж болохгүй. Эхлээд чиний хүсэж байгаа дараагийн ажил чинь юу байхыг тодорхойлоход цаг гарга. Тэгээд хайж эхэлнэ дээ!

Эцэст нь чиний карьерын амжилтыг чамаас өөр хэн ч бий болгож чадахгүй. Хэдийгээр чи орхиж байгаа ч гэсэн энэ ажил чинь чамайг дараагийн шатруу аваачих боломж байсан хэмээн харах хэрэгтэй. Мөн хамтран ажиллаж байсан баг, төсөл даалгавраа нэг мөсөн сайн гүйцээгээд, эерэг сэтгэгдэл үлдээгээд гараарай. Хэдийгээр энэ ажил чамд төгс биш байсан ч гэлээ чи эргээд харахад хийсэн зүйлээрээ, өөрөөрөө бахархах болно.

Ангилалууд

3 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    odhuu

    Bi ch bas ajliin bairan deeree neg l so baidag bolloo. Minii olj unshsan neg yuman deer ajlaas garah bolsn shaltgaanii 67% ni udirdlagaas boldog gesen. Deerh shinjuudiin 6 ni minii ajliin bairan deer ilerch bn. Bayrlalaa ih saihan medeelluud bn

  2. 2
    Ганөөө

    За ер нь бүгд биелээд удаж бнөө.
    Гарахдаа л бэлтгэж байх шив дээ… 🙁

  3. 3
    Ганаа

    Миний хувьд эдгээр шинжүүд бүгд бүрэн дүүрэн илэрч байх юм. Ажлаа сольсон нь дээр бололтой. Та бүхэнд баярлалаа. Гэхдээ нэг зүйл анхааруулахад дан орчуулгын зүйлс тавиад байж болохгүй шүү. Илүү хөдөлмөр шингэсэн, боловсруулсан, монгол хүмүүст илүү хүрэхээр зүйлсийг нийтэлж байхыг хүсье

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.