Веб сайтаа сурталчилах 21 арга

Веб сайтаа сурталчилах 21 арга


Мэдээ мэдээллийн хурдацтай хөгжиж буй өнөө үед хүмүүс өөрт шаардлагатай мэдээллийг цаг алдалгүйгээр үнэн бодитоор хүлээн авахын тулд телевиз, сонин сэтгүүл, радио, интернет гэх олон эх үүсвэрүүдийг ашиглаж байна. Тэдгээрийн хамгийн томоохон хэсгийг интернет эзэлж байна. Интернет нь анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компьютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, єнєєдєр дэлхий даяар олон арван сая компьютерыг холбосон аварга том сvлжээ болсон билээ. Одоо үед бүхий л бизнес олон нийтийн байгууллагууд хувь хүмүүс интернет орчинд өөр өөрсдийн веб хуудсыг үүсгэн ажиллуулж байгаа бөгөөд үүгээрээ дамжуулан хэрэглэгчиддээ үнэ цэнийг бие болгож мэдээ мэдээллийг хүргэж ашиг орлого олсоор байна. Иймд та бүхэндээ өөрийн веб хуудсаа хэрхэн хүмүүст үр ашигтайгаар хүргэх талаар аргуудаас хуваалцъя.  Эдгээр аргуудыг манай сайт ч гэсэн амжилттайгаар ашиглаж байгаа билээ.

Оффлайн сурталчилгаа

1. Албан бичгийн толгой хэсэгт веб хаягаа тавиарай. Мөн нэрийн хуудас, и-мейл  гэх мэт хэрэглэгч, хамтрагчид үзэх магадлалтай зүйлсэд байрлуул.

2. Хэрэв таны ажилчид дүрэмт хувцас өмсдөг бол өөрийн веб хаягаа хүн болгоны хувцсан дээр хэрэглэгчид хархаар байршуул.

3. Веб хаягаа хүмүүст өгч бэлэглэж болохоор кофены аяга, футболк цамц зэрэг өргөн хэрэглээний эд зүйлст байрлуулж болно ингэснээр хүмүүс өдөр бүр танай сайтын талаар санаж улмаар зочилж байх нэгэн сайн арга юм.

4. Та бүхий л төрлийн хэвлэл мэдээллийн газар сонин сэтгүүлд өөрийн веб хаягаа өгөхөө мартуузай тэд хэзээ нэгээ цагт танай компанийн талаар бичих болно.

5. Өөрийн веб хаяг болон байгуулгын талаар шар хуудасны сурталчилгаанд өгж болох юм учир нь хүмүүс хаа нэг газар өдөр бүр үзэж байдаг.

6. Танай байгууллага компани ямар нэгэн автомашин эзэмшдэг бол өөрийн веб хаяагаа дээр нь байрлуулж болно.  Хоногшуулалт нь хэрэглэгчийн худалтан авалтанд нөлөөлөх хамгийн чухал зүйл шүү дээ.

7. Төлбөргүй дугааруудаа жагсаахаас гадна каталогийнхоо хуудас бүрийн доор нь веб хаягаа зааж өгвөл хэрэглэгчид хялбархан веб рүү тань зочлох боломжтой юм.

Онлайн сурталчилгаа

8. Хайлтын системийг сайжруулснаар та боломжтой хамгийн сайн илэрцийг авах боломжтой.

9. Хэрвээ та өмнөхөөсөө илүүтэйгээр сайжруулахыг хүсвэл та хайлтын системийн маркетингийн ашиглаж болох бөгөөд хэрэглэгч түлхүүр үгээр хайж байгаа тохиолдолд тохирох илэрцийг санал болгох үйл ажиллагааг нэвтрүүлэх.

10. Танай сайтад бүртгүүлсэн гишүүд болон тодорхой цаг хугацаанд мэдээлэл авдаг хүмүүст нэмэлт үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжийг бие болгох.

11. Өөрийн бүртгэлтэй хэрэглэгчдэд 7 хоног бүр и-мэйлээр тойм мэдээгээ хүргэж байх хэрэгтэй

12. Бусад сайтруу үнэгүй нийтлэл санал болгож болно. Өөрийн линкийн хамт бусад сайтуудад нийтэлснээр өөр сайтын хэрэглэгч танайхыг сонирхож үзэх болно

13. Өөрийн зорилтод хэрэглэгчдэд танай сайтаас нэмэлт үйлчилгээг хөнгөлөлттэй хэлбэрээр авах боломж бүхий и-майл сурталчилгаа илгээж болно. Хэрэглэгчид үнэ цэнийг бий болгох бөгөөд Та и-мэйлийн агуулга болон харагдах талаас нь анхаарах хэрэгтэй бөгөөд хэрэглэгчдэд үнэ цэнийг бие болгох байнгын хүмүүсийн уншдаг майл болгохын тулд и-мэйлийнхээ харагдах байдал болон агуулгад нь анхаарах хэрэгтэй

14. Өөр бусад сайттай мэдээлэл линкээ солилцож хамтран ажиллах хэрэгтэй.

15. Сайтын түншлэл бий болгох. Бусад сайтуудтай хамтран нэгдэх замаар, бусад сайтуудын манай сайтын мэдээлэл хэрэглэгчидтэй адил төстэй үйлчлүүлэгчдийг татах.

16. Онлайн хэлэлцүүлэг чатад үргэлж идэвхтэй байж, өөрийн веб хаягийн тухай мэдээллийг үргэлж оруулж байх(хатуу үг хэллэг болон шаардсан зүйл хэлэхгүй байх. Ихэнх группууд таны энэ хандлагыг ухуулга хийж байна гэж ойлгох болно.)

17. Хэрэв та онлайн худалдаа эрхэлдэг бол хэрэглэгч танай сайтаар үйлчлүүлсэн тохиолдолд бараа бүтээгдэхүүнтэй нь хамт өөрийн каталогийг  явуулснаар хэрэглэгч дахин худалдаа хийх боломжтой юм.

18. Аман маркетингийн техникийг ашиглан хэрэглэгчид таны тухай болон сайтын тухай ам дамжин ярих идэвхжүүлэлтийг өг. Дээр дурдсан мэдээллийн хэрэгслийг ашиглаж, хуудас болгон дээ “энэ мэдээллийг авах” гэсэн хэсгийг оруулж өгөх.

19. Та хэрэглэгчдийнхээ юу хүсэж байгааг мэдэхгүй байгаа бол онлайн асуулга авч сайтынхаа үйл ажиллагааны хандлагыг тодорхойлох.

20. Та өөрийн зар сурталчилгааг тавихад зорилтот хэрэглэгч болон үйл ажиллагааныхаа зорилгыг заавал тодорхойлох хэрэгтэй. Мөн хэрэглэгч таны зарыг тоолгүй өнгөрөх биш заавал орж сонирхох нөхцөлийг бүрдүүлж өг.

21. Өөрийн сайт болон бүтээгдэхүүнийг таниулахын тулд онлайн дуудлага худалдааны сайт болон төрөлжсөн зар сурталчилгааны сувгуудыг ашигла.

АМЖИЛТ ХҮСЬЕ!!!!!!

5 Сэтгэгдлүүд

бичих
  1. 4
    Зочин

    Гоё нийтлэл байна. Цаашид үг үсгийн алдаагүй бол бүр гоё болох байх. Бие болгох биш бий болгох гэдэг. Алдаа шалгуур ашиглаж хэвшээрэй.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.