ОХУ-н Засгийн Газар Telegram-г хязгаарлана

ОХУ-н Засгийн Газар Telegram-г хязгаарлана


ОХУ-н мэдээлэл, харилцаа холбооны газар нууцлал болон хурдаараа онцгой гэгддэг #Telegram аппийг ОХУ-д хорих талаар Москва хотын Таганск дүүргийн шүүхэд зарга үүсгэсэн байна. Шүүх уг хэргийг 13-ны өдрийн 10 цагт шүүн хэлэлцэхээр болжээ. Харилцаа холбооны газар энэ сарын 6-ны өдөр шүүхэд хандсан юм. Учир нь үүсгэн байгуулагч Павел Дуров чатны мэдээлэл рүү чөлөөтэй хандах нууц түлхүүрийг (backdoor) ОХУ-н аюулаас хамгаалах газарт өгөхөөс татгалзсан аж. Өөрийн үүсгэн байгуулсан компанийг өмнө нь улсдаа зүй бусаар алдсан тэрээр энэ удаа мөн л ижил төрлийн шахалтад ороод байгаа юм. Хэрэв Telegram чатыг ОХУ-д хаавал нэлээд олон хүн орлогогүй болохоос гадна, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хандалтын тоо асар ихээр буурахаар байгаа билээ.