Та ашигладаг компьютертаа итгэдэг үү? /Видео/

Та ашигладаг компьютертаа итгэдэг үү? /Видео/


Өнгөрсөн 4 дэхь өдөр нэгэн шинэ баримтат кино нээлтээ хийсэн нь Do You Trust This Computer? хэмээх нэртэй хиймэл оюун ухааны сэргэн мандалт, машинуудын бослого, сэтгэхүй, ирээдүйг зөгнөн харуулсан бүтээл байлаа. Тус киног өмнө нь Who Killed the Electric Car? бүтээлээрээ танигдсан зохиолч, найруулагч Chris Paine бүтээжээ.

Технологийн салбарын хөгжлийг түүчээлж яваа мундаг эрхмүүдийн үзэл бодол, санааг тус кинонд тусгаж өгсөн нь бүүр ч их сонирхолтой байв.  Google Brain-н үүсгэн байгуулагч Andrew Ng, Affectiva-н CEO Rana el Kaliouby,  Осака Их Сургуулийн профессор Hiroshi Ishiguro, энтрепренер Elon MuskOpenAI лабораторийн захирал Shivon Zilis болон Westworld -г хамтран бүтээлцсэн Jonathan Nolan гээд технологийн хөгжилтэй ойр байдаг, асар их мэдлэгтэй хүмүүс багтсан байна.

Энэ амралтын өдрүүдийг дуустал тус киног төлбөргүйгээр албан ёсны хуудсан дээр нь стреам хийж байгаа тул уншигч та бүхэн цаг заваа гарган тухлан үзээрэй.

ҮЗЭХ