Илон Маск өөрийн үүсгэн байгуулсан хиймэл оюун хөгжүүлэгч OpenAI лабораторийг орхилоо

Илон Маск өөрийн үүсгэн байгуулсан хиймэл оюун хөгжүүлэгч OpenAI лабораторийг орхилоо


Сонирхлын зөрчлийн улмаас ирээдүйг бүтээгч, төмөр хүний бодит жишээ болоод байгаа Илон Маск өөрийн үүсгэн байгуулалцсан OpenAI судалгааны байгууллагын ТУЗ-н суудлаа орхисон байна. Уг мэдээллийн талаар OpenAI байгуулага өөрийн албан веб хуудсан дэрээ мэдээллэсэн байна. Тус ашгийн бус судалгааны байгууллага нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн зорилготойгоор хиймэл оюун ухаан хөгжүүлдэг билээ.  Сүүлийн хэдэн жил бараг дэлхийн бүхий л томоохон компаниуд хиймэл оюун ухааны технологийг ирээдүй хэмээн тодорхойлж тус чиглэлд асар их хүч, хөрөнгө оруулалт, анхаарал хандуулах болсон. Хэдийгээр технологийн хөгжил хүн төрөлхтөнд асар их боломж бололцоо олгож, зардал, цаг хугацааг хэмнэж өгч байгаа хэдий  ч буруу тийш эргэвэл, өөрчлөшгүй том аюул тарих чадвартайг нэртэй сэтгэгчид анхааруулсаар байгаа юм. Ийм ч учраас Элон Маск болон Цахиурын хөндийн томчууд болох Сэм Алтман, Рэд Хоффман нар 2015 оны сүүлээр энэхүү ашгийн бус лабораторийг 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан юм. Тэдний зорилго бол хиймэл оюуныг зөв замаар хөгжүүлэх билээ.

Илон Маск нь тус байгууллагыг үүсгэн байгуулсны зэрэгцээ өдөр тутмын удирдлагын үйл ажиллагаанд шууд оролцдог байсан боловч сонирхолын зөрчлийн улмаас ТУЗ-н гишүүний албан тушаалаасаа татгалзсан байна. Учир нь түүний шууд удирдлагад багтдаг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн ирээдүйн болон амжилт хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээс шууд хамааралтай болоод байгаа билээ. Гэсэн хэдийн ч тэрээр үргэлжлүүлэн санхүүжилт хийн өөрийн санаа бодлоо тус байгууллагатай харамгүй хуваалцсан хэвээр үлдэх аж.

Өнгөрсөн хугацаанд тус лаборатори өөрөө суралцах чадвартай хиймэл тоглогчийг бүтээн DOTA 2 компьютерийн тоглоом дээр туршилт хийсэн нь өдгөө хамгийн хүчирхэг хиймэл оюун ухаант тоглогчийг бий болгоод байна.

Tesla компани автомат жолоодлогын системийн хөгжүүлэлт дээр ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулж байгаа. Улмаар түүний хийж буй 2 ажил ирээдүйд хоорондоо зөрчилдөх магадлалтай болсон тул тэрээр эртхэн асуудлыг ийнхүү шийдэж буй бололтой. Electrek сайтын мэдээлж буйгаар Tesla компанийн хөгжүүлж буй автомашины нейросүлжээ, машин харааны хөгжүүлэлтэд тус салбарын ур чадвартай мэргэжилтнүүд нэн тэргүүнд шаардлагатай аж. Харин тус ур чадвартай, хэрэгцээт хүмүүс нь бүгд л OpenAI-д инженер, хөгжүүлэгч хийж буй залуус юм. Өнгөрсөн оны дунд үед Илон Маск OpenAI-д ажиллаж байсан залуу Андрей Карпатыг Tesla компанид урвуулан, хиймэл оюун ухаан (ХОУ) хөжүүлэлтийн хэсгийн ахлахаар томилсон явдаг гарсан байна.

Tesla-н цахилгаан автомашин орчныг шинжилж буй нь

Мэдээж хэрэг Илон Маск болон OpenAI хоёр хоорондоо зөрчилдөх учиргүй. Учир нь Илоны ХОУ-аас болгоомжилсон үзэл санаа OpenAI байгууллагын зорилготой яг давхцаж байгаа юм. Гэсэн хэдий ч үл ялиг ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэхийг үгүйсгэхгүй. Теsla компанийн тэргүүний үзэж буйгаар дэлхийн 3 дугаар дайны үндэс, шалтгаан нь алуурчин роботууд болон алгоримтууд байх аж. Улмаар хүн төрөлхтөн түүний хараанд түүнээс хараат байдалтай болох аюултай. Муугаар хэлбэл ах дүү Вачовскийн найруулсан, 1999 онд анх дэлгэцнээ гарсан гурвалсан ангит Matrix кино биеллээ олно гэсэн үг.

Matrix киноны гол дүр болох Neo-н симуляцаас сэрж буй хэсэг.