Startup Weekend-д орох гэж байна уу? Тэгвэл эхлээд үүнийг уншиж бэлтгэлээ базаа

Startup Weekend-д орох гэж байна уу? Тэгвэл эхлээд үүнийг уншиж бэлтгэлээ базаа


Startup Weekend гэж сонсож байсан уу? Эсвэл та аль хэдийнээ нэг бус удаа оролцож үзсэн үү? Сонссон, сонсоогүй, орсон, ороогүй ч бай юу ч гэсэн эхлээд яг юу болохыг нь тайлбарлах хэрэгтэй байх. Хамгийн энгийнээр хэлэхэд энэ бол маш хурдтай, бүтээлч арга хэмжээ гэж ойлгож болно.

Startup Weekend нь дэлхийн 135 оронд хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ. Тус арга хэмжээний зорилго нь орон орны бизнес эрхлэгч залуучуудын шинэ санаа, санаачлагыг амжилттай бизнес болгон хувиргах, анхны хөрөнгийг нь олж өгөх гээд эдийн засаг, нийгмийн хөгжилд мөн хувь нэмэр оруулах юм.

Уг арга хэмжээ нь 54 цагийн турш үргэлжилдэг бөгөөд оролцогчид 60 секундэнд багтаан өөрийн санааг танилцуулж, шилдэг 10 санаа тус бүрээр 10 багт хуваагдан бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, арга хэмжээний төгсгөлд танилцуулга бэлтгэн хөрөнгө оруулагч нарт танилцуулснаар шилдэг бизнес төслүүд шалгарч, шаардлагатай хөрөнгө оруулалтаа авдаг.

АНУ-аас гаралтай уг арга хэмжээг 2011 онд үүсгэн байгуулагдсан Startup Mongolia ТББ Монгол улсад 2012 оноос хойш маш амжилттай олон жил хэрэгжүүлж байгаа билээ.

Дээрх арга хэмжээнээс үй олон стартап компаниуд гараагаа эхэлж байсан түүхтэй. Амжилт, өсөлт арвинтай яваа жишээ дурдахад л Zapier.com-г нэрлэж болохоор байна. Энэ сайт аппуудын үйл ажиллагааг хооронд нь холбож, үйл ажиллагаагаа автоматжуулах боломжтой багаж хэрэгслийг байгууллагуудад санал болгодог.

Хэрвээ та тус арга хэмжээнд оролцох гээд эргэлзэж байгаа бол доорх Iryna Nezhynskaн бэлтгэсэн PPT зөвлөгөөтэй нэг танилцахыг зөвлөж байна. Тэрээр визуал дизайнер төдийгүй олон ч стартапын брендинг дээр ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн билээ. Илтгэл тавих гэж байгаа хүний PPT ийм л байх ёстой ууг нь.  Ямартай ч танилцсаны дараа таны эргэлзээ арилж тодорхой шийдэлд хүрсэн байх болно гэдгийг бид 100% амлаж байна.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих