Шинэ “”Байгууллагын хүн”

Шинэ “”Байгууллагын хүн”


Нэг ийм ойлголт байдаг. “Шинэ мянганы залуус маш ойрхон давтамжтайгаар ажлаа сольдог бөгөөд тэд амжилтад хүрэх зам нь хувийн бизнесээ эхлүүлэх гэж үздэг.”

Гэхдээ ErnestYoung болон The Economic Innovation Group хоёрын 1200 залуучуудаас авсан судалгаа дээрх ойлголтыг үнэний оргүй болохыг батлан харуулсан байна. Яасан бэ гэхээр? Эдгээр хүмүүсийн эрсдэлийн тухай ойлголтод эдийн засгийн уналт болон сургалтын төлбөрийн зээл нь том нөлөөтэй байсан байна. Тиймээс эдгээр залуусын ажил, амьдралдаа хандах байдал нь консерватив хандлагатай. Гэхдээ ихэнх залуус хувийн бизнесээ эхлүүлэхийн эсрэг бус байсан ч тэдний 42% нь бизнес эхлүүлэх эхлэлтийн хөрөнгө байхгүй гээдгээ илэрхийлсэн аж.

Хамгийн сонирхолтой нь эдгээр залуусын нэг газраа тогтвор суурьшилтай ажиллах хүсэл нь өндөр хувьтай гарсан явдал. Угтаа энэ стратеги нь тэдний эмээ, өвөөгийн үеийн ажиллах хүчтэй л салшгүй холбогдсон байсан. “Шинэ мянганы залуус амжилтад хүрэхийн тулд эрсдэлийг үүрэх хэрэгтэй гэдгийг мэддэг ч орлогын өсөлтийн үүднээс нэг газраа тогтвор суурьшилтай ажиллах нь хамаагүй найдвартай, ирээдүйтэй гэж үздэг.” хэмээн The Millennial Economy судалгааны баг хамт олон хэлжээ.

2 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх