Tesla-н дараагийн бүтээгдэхүүн болох цахилгаан ачааны тэрэг

Tesla-н дараагийн бүтээгдэхүүн болох цахилгаан ачааны тэрэг


Цахилгаан машин, эрчим хүч үйлдвэрлэгч АНУ-н Тесла компанийн дарагийн шинэ бүтээгдэхүүн бүрэн цахилгаан, хүнд даацын ачаана тэрэг болж байна. Тансаг зэрэглэлийн, спорт загварын цахилгаан машиг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний жагсаалт ийнхүү ачааны тэрэг албан ёсоор нэмэгдэх боллоо. Өнгөрсөн оны 7 сард танилцуулсан Tесла компанийн Мастер төлөвлөгөө дугаар хоёрт энэ талаар анх дурдсан байсан юм. Одоогоор бидэнд юу мэдэгдэж байна вэ?

Энэ сарын 26-ны өдөр албан ёсоор олон нийтэд зарлагдана.

Туршилтын загварууд аль хэдийн амжилттай туршигдсан. 2017 оны компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Маск боломжит худалдан авагчдад туршилтын загварыг танилцуулж, хамтран ажиллах талаар ярилцсан гэдгээ мэдэгдсэн байна. Боломжит худалдан авагчдад тэрэг маш их таалагдсан бөгөөд тэд хамгийн гол нь хэдий хэмжээний тэргийг ямар хугацааны дараа худалдан авах боломжтой талаар л асуусан байна. Маскын үзэж буйгаар компани 18-24 сарын дотор эдгээр цахилгаан машины үйлдвэрийн шугамыг ашиглалтад бүрэн оруулах боломжтой аж.

Цахилгаан ачааны тэрэг нэг цэнэглэлтээр 350-480 км замыг туулах хүчин чадалтай. Энэ нь дотоод шаталтын хөдөлгүүрт ачааны тэргийн нэг удаадаа 1000км зам туулах чадамжаас хавь бага үзүүлэлт юм. Гэсэн хэдийн дотоодын тээврийн ихэнх хувийг эзэлдэг богино зайны тээвэрт тус цахилгаан машиныг ашиглахаар зэхэж байгаа бололтой. Маскын хэлж буйгаар бол хамгийн өндөр даацтай, хол зай туулах чадвартай одоогоор хэний ч олж хараагүй цахилгаан ачааны тэргийг тэрээр танилцуулна гэж амлажээ.

Ямар үзүүлэлттэй, зах зээлийг эзэгнэхээр ачааны тэрэг болох үгүйг энэ сарын 26-ны өдөр л олж мэдэцгээе!!!

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих