Trello таны компьютер дээр ирлээ

Trello таны компьютер дээр ирлээ


Хэрвээ та үр бүтээмжтэй, цэгцтэй ажилладаг Trello аппийн сая сая үнэнч хэрэглэгчдийн нэг бол анхаарлаа хандуулна уу. Trello апп суурин компьютерийн хувилбартай боллоо.

Энгийнээр хэлбэл цахим ертөнцөд төлөвлөгөөний самбараа байршуулах боломжийг Trello танд олгоно. Маш энгийн бүтэцтэй энэхүү аппликейшнээр та өөрийн багийн төслийн хийгдсэн ажил, хийгдэж байгаа ажил мөн ирээдүйд хийгдэх ажлийн жагсаалтыг харж хамт олноороо гүйцэтгэлээ тодорхойлж болох юм. Төслийн менежментийн хамгийн энгийн бөгөөд хүчирхэг үйлчилгээнүүдийн нэг.

2017 оны 1 сард Trello аппийг Atlassian компани 425 сая доллараар өөрийн болгосон билээ. Энэхүү нэгдлийн дараагаарх хамгийн томоохон шинэчлэл нь суурийн компьютерийн хувилбар болж байна. Trello-н CEO Michael Pryor-н хэлж буйгаар компани Atlassian компанийн хэсэг болсноор шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлүүдийг зах зээлд маш хурдтайгаар гаргаж ирэх боломжтой болсон аж.

Гэвч Trello-н хөгжүүлэлтийн баг цаашид веб хөтөч дээрх хувилбарт түлхүү анхаарлаа хандуулна гэдгээ мөн мэдэгдсэн билээ.

Суурин хувилбар нь BOARD үүсгэх, CARD нэмэх гээд веб хувилбарт буй бүхий л боломжийг адил гүйцэтгэх боломжтой. Мөн Notification гээд цаг алдалгүй, үр бүтээлтэй төслөө удирдахад танд туслах болно.

ТАТАХ

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих