ProtonVPN-г хэрхэн ашиглах вэ?

ProtonVPN-г хэрхэн ашиглах вэ?


Kaspersky Free Antivirus-г суулгахтай холбоотойгоор энэхүү нийтлэлийг бэлдлээ. Мэдээж уншигч та өөрийнхөө хүссэн VPN үйлчилгээг ашиглаж болно. Би энд зөвхөн өөрийн хэрэглэдэг мэддэг VPN-ээ л танилцуулж байгааг анхаарна уу.

Юун түрүүнд VPN гэж юу? гэх асуултад хариу олж авцгаая. Энгийнээр VPN гэдэг нь хамгаалалт муутай интернет гэх мэт сүлжээн дундуур аюулгүй, нууцлалтай, хамгаалалттай холболтыг үүсгэдэг технологийг хэлдэг аж.

Миний хувьд сүүлийн үед ProtonVPN-г ашиглаж байгаа. Швейцари улсын ProtonVPN компанийн хөгжүүлдэг бүтээгдэхүүн билээ. Тус компани нь хувь хүний мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарсан ProtonMail э-мэйлийн үйлчилгээг анх 2014 онд зах зээлд танилцуулснаар үйл ажиллагаагаа эхэлж байв. 2017 оноос VPN-ий үйлчилгээг бие даасан компанийн нэр доор нэвтрүүлж эхэлсэн. Тус VPN-ий давуу тал гэвэл мэдээж хэрэг нууцлал, аюулгүй байдал, ил тод байдал.

Хэрхэн ашиглах вэ? 

Юун түрүүнд танд бүртгэл хэрэгтэй тул дараах хаягаар (https://account.protonvpn.com/signup) орж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй зааврыг зургаар доор харуулав.

#1. ProtonVPN сайт уруу хандаж бүртгүүлэх.

#1. Багцаа сонгох

#3. Нэвтрэх нэр, нууц үг болон э-мэйл хаягаа оруулах.

#4. Дугаар эсвэл э-мэйлээр код хүлээн авч өөрийгөө баталгаажуулах.

#5. Кодыг оруулсны дараа Get Proton VPN товчлуурыг дарж бүртгэлээ үүсгэнэ.

#6. Амжилттай бүртгүүлсний дараа нэвтрэн орж программаа татаж авна. 

Та өөрт таарсан үйлдлийн системээ сонгон татаарай!

#7. Программыг суулгаж, нэвтрэх нэр нууц үгээ хийгээд ачаална.

Анхааруулга: Суулгах явцад тань асуудал гарч магадгүй. Энэ нь WindowsOS-ийн update-тай холбоотой. Иймээс үйлдлийн системээ хамгийн сүүлийн байдлаар нэг шинэчлээрэй.

#8. Касперски антивирус аль хэдийнээ хэрэгжсэн улсыг сонгож холбогдоно.

#9. АНУ уруу холбогдов. 

#10. Одоо танд нэг л зүйл үлдлээ. Kaspersky Free Antivirus-аа бүртгүүлэн баталгаажуулах.
Энд дарж өмнөх нийтлэл рүү буцаарай!!!

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих