Бүх дэлхийг цахим халдлагаас хамгаалах KasperskyLab-н төлөвлөгөө

Бүх дэлхийг цахим халдлагаас хамгаалах KasperskyLab-н төлөвлөгөө


Юун түрүүнд танаас дараах асуултыг асуумаар байна. Та өрийн үнэнч туслах, хүчирхэг хэрэгсэл болох компьютераа яаж хамгаалдаг вэ? (Давгүй хариулт олдоогүй бол цааш уншаарай.) Вирусны эсрэг ямар программ буюу антивирус ашигладаг вэ л гэсэн асуулт юм. Төлбөртэй антивирус ашиглахын давуу талыг дурдвал мэдээж хэрэг дуусахгүй. Гэхдээ мөнгө төлж антивирус ашигладаг манай улсын иргэний тоог гаргавал инээдтэй үр дүн гарах нь тодорхой. Вирус гэгч энэ хорон кодоос болж чухал дата устах, үйлдлийн систем гэмтэх, мэдээллээ алдах гээд хорт уршгийг нь жагсаавал уртаас урт болох нь дамжиггүй.

Өнөөдөр бид нийт уншигч та бүхэндээ дуулгах сайхан мэдээтэй. Kaspersky компани 20 жилийн ойн баяраа тохиолдуулан өөрсдийн үнэгүй хувилбар болох Kaspersky Free-г албан ёсоор өнгөрсөн 7 дугаар сард танилцуулсан байна. Энэ бол ямар нэг 30 хоногийн турших эрхтэй хувилбар биш харин насан туршийн лицензтэй үнэгүй хувилбар. Сурагч болон оюутан залууст тун хэрэгтэй нэн чухал программ гэдгийг би энд дахин онцолмоор байна.

Өнгөрсөн жил хагасын хугацаанд Kaspersky Lab-нхан энэхүү үнэгүй хувилбарыг тодорхой нэр заасан улсуудад (Орос, Украин, Беларус, Хятад г.м) туршиж үзэн, судалгаа болон шинжилгээг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ингээд энэ оны 7 дугаар сард албан ёсоор нэвтрүүлж буйгаа Kaspersky LAB компанийг үндэслэгч, антрепренер Eвгений Касперски өөрийнхөө блогтоо нийтэлсэн билээ.

Давуу тал:  Үндсэн том хувилбараа бодвол хэмжээний хувьд жижиг тул таны компьютерт нөлөөлөх ачаалал бага. Технологи нь машин сургалт, их өгөгдөл дээр суурилсан тул хэдий олон хүн ашиглана, хэрэглэнэ тэр чинээгээрээ таны хамгаалалтын чанар нэмэгдэх болно. Танаас ямар ч төлбөр нэхэмжлэхгүй. Мөн 365 хоногийн лицензтэй.

Сул тал: Үндсэн бусад төлбөртэй хувилбарууд шигээ олон боломжийг агуулаагүй. Ер нь бол таныг 95%-тай хамгаална. 100% биш гэдгийг дахин анхаарна уу.

Хэрэгжих хугацаа болон бүс: Нэгэн зэрэг бүх улсад нэвтрэхгүй гэдгийг би дээр дурдсан. Үе шаттайгаар буюу тодорхой дарааллаар улс орнуудад хэрэгжих юм. Хэрэв та доорх хуваарийг (Зураг #1) харвал манай улсад 11 сараас нааш нэвтрэхгүй. Гэхдээ хамрагдах арга бий. (Mr.Red миний бие одоо ашиглаж байгаа.)

Зураг #1. Хуваарь

Энэхүү үнэгүй хувилбарт дараах боломжууд багтсан байгаа: file, email болон web antivirus; automatic updates, self-defense; quarantine г.м. Үүнээс гадна USB диск болон зөөврийн хард, гуравдагч төхөөрөмжийн хайлт гээд үндсэн бүхий л боломжуудыг агуулсан. Таны суурь хэрэгцээ цөм бий.

Зураг #2. Боломжууд

Хэрхэн суулгах вэ?

Хэрвээ та суулгахаар шийдсэн бол дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Юун түрүүнд танд VPN байх хэрэгтэй. Үүний тусламжтай та байршилаа өөрчлөн компьютерт суусан Kaspersky Free Antivirus-аа баталгаажуулах боломжтой болно. Хэрэв та VPN аль хэдийн хэрэглэдэг энэ алхмыг алгасаарай. Харин байхгүй бол VPN-тэй болох хэрэгтэй. Миний хувьд ProtonVPN-н ашигладаг болохоор та бүхэнд бас тус үйлчилгээг санал болгомоор байна. Мөн л Free хувилбартай. VPN-ээ ачаалаад дээрх эхний үе шатанд байгаа улсуудаас аль нэгийг нь сонгох хэрэгтэй. VPN ашиглах дэлгэрэнгүй зааврыг манай өмнөх нийтлэлээс харах боломжтой тул энд даран орж үзээрэй.

Дараагаар нь та Kaspersky-аа татан авч суулгах хэрэгтэй. Албан ёсны хуудаснаас нь энд дарж татан аваарай. (VPN-ээ идэвхжүүлэхээс өмнө install-г нь татаж авахыг зөвлөж байна.) Амжилттай суулгасан бол одоо танд сүүлийн нэг алхам д үлдлээ, Antivirus-аа идэвхжүүлэх. Ингээд бид өнөөдрөөс эхлэн хувийнхаа компьютерийг албан ёсны хамгаалалттай болголоо.

~~~

* БЯЦХАН УРИАЛГА *

Уншигч та бүхэнд манай нийтлэл таалагдсан бол бусадтайгаа олж мэдсэн мэдээллээ хуваалцаарай. Хэдий чинээ олон хүн хамгаалалттай болно, төдий чинээ бидний дундах аюул багасах билээ. Хүн бүр асуудалгүй USB Disk болон компьютертой бол ажил амьдрал ямар сайхан бүтнэ гээч. 

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих