Uber анх 2008 онд хөрөнгө оруулагчдад юу амлаж байв

Uber анх 2008 онд хөрөнгө оруулагчдад юу амлаж байв


Үүсгэн байгуулагчаа ажлаас нь чөлөөлж, хэд хэдэн дуулиант хэргийн эзэн болж, олны анхаарлын төвд ороод байгаа дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап компани болох Uber-н гараа тэртээ 2008 оны сүүлээр ямар байсныг доорх илтгэлийн файлаас харж болохоор байна. Компанийг хамтран үүсгэн байгуулсан энтрепренер Garrett Camp 9 жилийн ойн дээрээ тухайн үед хөрөнгө оруулагчдад танилцуулж байсан илтгэлээ өөрийнхөө Medium хуудсан дээрээ нийтэлснийг хүлээн авна уу. Илтгэлийн зарим нэг баримтаас дурдвал:

  1. Үйлчилгээ анх UberCab нэртэйгээр танилцуулагдаж  байв.
  2. Тэдний хувьд хоёр том асуудлыг шийднэ гэж үзсэн байна. Эхнийх нь жолооч үйлчлүүлэгч хоёрын шууд харилцаа. Харин удаах нь  такси үйлчилгээний компаниудын монополчлол юм.
  3. Uber зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчдэдээ үйлчилнэ.
  4. Тэд эхлээд зөвхөн Сан-Франциско болон Нью-Йорк хотууд дээр төвлөрөхөөр болсон байна.
  5. Хамгийн сайнаар төсөөлөхөд тэд жилийн дотор 1 тэрбум  долларын орлоготой зэх зээлийг тэргүүлэгчид болно. Эсрэгээрээ тэд 100 тогтмол харилцагчтай багахан хэмжээний орлоготой компани болох.
  6. Ганц товчлуур бүхий үйлчилгээ болох.
  7. 2016 оны байдлаар Uber жилийн 6.5 тэрбум долларын орлоготой, 2,8 тэрбумын алдагдалтай ажилласан байна. Дэлгэрэнгүйг доорх илтгэлээс үзээрэй!

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих