Kauai арал Теслагийн тусламжтай 100% нарны эрчим хүчээр хангагдлаа

Kauai арал Теслагийн тусламжтай 100% нарны эрчим хүчээр хангагдлаа


Эрчим хүчний гэх тодотголтой болсон Америкийн Тесла компани Хавайн Kauai нэртэй арал дээр өөрийн нарны хавтан, нүсэр хэмжээтэй цэнэгт хайрцгаа байрлуулж тус арлыг 100% нарны эрчим хүчинд холбожээ.

Тесла компани захиалагч Хавайн Kauai Island Utility Cooperative (KIUC)-тай хамтран уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус нарны станц нь 13 мегаваттын 54,978 ширхэг хавтангаас бүрдэхээс гадна Теслагийн Невада муж дахь Гига үйлдвэртээ үйлдвэрлэсэн 272 ширхэг, 25 мегаватт цагийн чадалтай үйлдвэрлэлийн зориулалттай PowerPack 2 загварын цэнэгт хураагуураас бүрдэнэ. Улмаар өдрийн цагаар үйлдвэрлэсэн эрчим хүчийг хуримтлуулан авч шөнийн цагаар ашиглах боломжтой болж байгаа юм. Тесла компани үүнээс гадна Самао арал услын Ta’u нэртэй арлыг мөн бүхэлд эрчим хүчээр хангаж байгаа билээ.

Агаарын бохирдол, нөөцийн хомсдол, тогтвортой хөгжил зэрэг нэн тулгамдаад буй асуудлуудыг шийдэхэд ийм төрлийн төслүүд ихээхэн өндөр ач холбогдолтой. Технологийн шинэчлэл асар хурдтай явагдаж, хүн төрөлхтний хэрэглээ огцом өөрчлөгдөж буй өнөө үед нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг бол дэндүү өрөвдөлтэй.

Өнгөрсөн оны 11 сард Элон Маск өөрийн хувь эзэмшдэг байсан SolarCity компанийг бүхэлд нь худалдан авч Тесла компанид нэгтгэсэн билээ.  KIUC нэгдэл нэг киловатт/цаг эрчим хүчийг $0,139-оор 20 жилийн турш худалдан авах гэрээг Теслатай үзэглэсэн байна. Уг төсөл SolarCity-г өөртөө нэгтгэхээс өмнө буюу 2016 оны 2 дугаар сард Тесла, SolarCity компаниуд болон Хавайн амбан захирагч нар гурвалсан гэрээнд гарын үсэг зурснаар баталгаажсан байна. Магадгүй Тесла компани эрчим хүчний үйлдвэрлэлийг орвонгоор нь өөрчлөх энэхүү өрсөлдөөнд тэргүүнд эгнээнд яваа байх.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих