Старт ап буюу гарааны бизнес эрхэлж буй хүн бүрт хүргэх 5 зөвлөгөө

Старт ап буюу гарааны бизнес эрхэлж буй хүн бүрт хүргэх 5 зөвлөгөө


Гарааны бизнес эхлүүлэх нь амаргүй даваа хэдий ч шинэ санааг амжилттай хэрэгжүүлж чадвал ойрын хугацаанд ашиг орлого авчирдгаараа давуу талтай. 

1.ХҮСЭЛ СОНИРХЛОО ХЭЗЭЭ Ч БҮҮ ОРХИГДУУЛ

Ямар ч төрлийн гарааны бизнесийг эхлүүлэхэд тухайн хүний хүсэл сонирхол ихээхэн түлхэц үзүүлдэг. Харин нэгэнт гарааны бизнес эхлүүлээд бизнесийн  стратеги  боловсруулаад түүний дагуу явахаар ихэнх хүний хүсэл сонирхол нь бууж ирдэг. Энэ үед та яагаад энэхүү бизнесийг эхлүүлснээ санаарай. Хэрвээ таны эхлүүлсэн анхны санаа бүтэлгүйтсэн бол  энэхүү асуудлыг шийдвэрлэх гарцыг харилцагчдадаа санал болгоорой.

2.БИЗНЕСИЙН МОДЕЛИЙГ САЙН СУДЛАХ НЬ ЧУХАЛ

Бизнес эрхэлнэ гэдэг нь урлаг болон шинжлэх ухаантай салшгүй холбоотой. Таны хүсэл мөрөөдөл бол урлаг, харин таны бизнесийн модель бол шинжлэх ухаан л гэсэн үг. Тиймээс өөрийн эрхэлж буй бизнесийн моделийг сайтар ойлгох нь чухал.

3.ХҮНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЭХДЭЭ УХААЛАГ БАЙ

Өөрийн багийг бүрдүүлэх нь сэтгэл хөдөлгөсөн зүйл хэдий ч мөн хариуцлагатай ажил юм. Чаддаг хүнээр нь чаддаг зүйлийг нь хийлгэ, нөгөө талаар өөрийнхөө хийх дургүй зүйлийг хийх дуртай хэн нэгнийг хөлслөх нь багийг амжилттай бүрдүүлэхэд тустай.

4.ЭРСДЭЛИЙГ ҮҮРЭГЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Нөхцөл байдал ямраар ч эргэж болно. Гэхдээ хамгийн муу зүйл тохиолдоход тэнцвэрээ алдахгүй байх бэлтгэлтэй байх хэрэгтэй.  Эрсдэлээс өөрийгөө хамгаалж эрсдэлийг үүрэгч байх нь амжилттай старт апыг бий болгоход тустай.

5.ТАНЫ САНХҮҮ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ …

Та ганцаараа биш. Маш олон  бизнес эрхлэгчид мөнгөний асуудалтай тулгардаг. Тиймээс өөрийн санааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусламжийг бусдаас гуйхаасаа бүү санаа зов. Бүх хүмүүс бизнес эхлүүлэх зоригтой биш хэдий ч ихэнх бизнесийн эзэд нэгэнт эхлүүлсэн санааг дэмжээд хамтарч ажиллах дуртай байдаг.

7.ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ СОНГОХДОО АНХААР

Дөнгөж эхэлж буй бизнесийг сонирхох хүн цөөн гэж та бодож магадгүй ч хамаагүй хямд үнэ санал болгож буй үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоохгүй байсан нь дээр. Тэд таны цагийг хумслах хэдий ч ашиг авчрахгүй гэдэг нь тодорхой хэдий ч хамгийн гол нь үйлчлүүлэгчдэд хамгийн хямд үнийг санал болгож, дэндүү өгөөмөр хандах тусам  тэд улам их хямдралыг хүсдэг болно.

8.ДУУ ХООЛОЙГОО БУСДАД ХҮРГЭ

Өөрийн ямар бизнес эхлүүлээд яаж ажиллаж буйг бусдад мэдээлэх нь нэн чухал. Масс, олон нийтийг хамарсан хурал цуглаанд оролцож мөн  боломж олдох бүрд засгийн газарт старт ап компаниудыг дэмжиж, шинэ санааг саадгүйгээр хэрэгжүүлэх боломж олгохыг  санал болгоорой.  Уулзалт, бодлогын хэлэлцүүлэг, конференц зэрэгт оролцохоос гадна старт ап байгуулагчид гишүүдтэй нэгдэн, дуу хоолойгоо түгээх нь ганцаараа ярьснаас илүү хүчтэй байх болно.

 


+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.