Алибаба компани борлуулалтын рекордоо шинэчлэв $17.7 тэрбум

Алибаба компани борлуулалтын рекордоо шинэчлэв $17.7 тэрбум


Цагийн зүү шөнө дундыг заахад Alibaba компани 2016 оны Singles Day-н борлуулалтын эцсийн дүнгээ зарлалаа. Энэ жилийн нийт борлуулалтын орлого $17.7 тэрбум долларт хүрч галзуурсан үр дүн үзүүлсэн байна.

Alibaba компанийн хэлж буйгаар нийт борлуулалтын 82 хувийг буюу $14.6 тэрбум орчмыг мобайл төхөөрөмжөөс хийсэн аж. Өнгөрсөн жил 69 хувьтай байсан тус тоо энэ жил мөн л гайхалтай өсөлтийг үзүүлжээ. Алибаба компани хямдралын өдрийн нийт орлого оо жилээс жилд өсгөсөөр байгаа юм. 2015 онд тус өдрөөр 14.3 тэрбум долларын орлого олж байсан. Зарим нэг шинжээчид энэ жил 20 тэрбумыг давна хэмээн үзэж байсан ч орлого 17.7 тэрбумд хүрээд л зогсов. Гэсэн хэдий ч энэ бол маш том тоо.

final-SD

Singles Day хямдралын өдөр нь дэлхийн хамгийн том худалдааны баяр болоод байгаа юм. Энэ сарын сүүлээр болох Black Friday болон Cyber Monday-н борлуулалт орлого ч энэ хэмжээнд хүрэхгүй байх. Дэлхийн интернет худалдааны зах зээл дээр Алибаба-н уг нүсэр худалдааг гүйцэх зүйл одоогоор байхгүй байна. Alibaba-н CEO Daniel Zhang-н хэлж буйгаар бол Хятад худалдаачдын ердөө 10% нь л онлайнаар худалдаа эрхэлж байгаа бөгөөд Singles Day үзүүлэлтүүд цаашид улам өсөх хандлагатай байгаа аж.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.