Хятадын Tencent компани ажилтан бүрдээ 300 ширхэг хувьцаа бэлэглэнэ

Хятадын Tencent компани ажилтан бүрдээ 300 ширхэг хувьцаа бэлэглэнэ


Хятадын хамгийн том интернет компани болох Tencent Holdings компани 220 сая долларын үнэ бүхий хувьцаагаа ажилчиддаа бэлэглэхээр болсныг Reuters агентлаг мэдээлэв. Учир нь тус компани 1998 оны 11 сарын 11 өдөр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 18 насны ойн баяраа тохиолдуулан ийм шийдвэр гаргасан байна. Хэдийгээр хүн бүр Tencent гэх энэ нэрийг сайн мэдэхгүй ч тэдний гаргасан WeChat апп, QQ messenger зэргийг сайн мэдэх биз ээ.

Азийн хамгийн өндөр үнэлгээтэй, нээлттэй компанийн 31557 ажилтан нэгжийн 200 Хонгконг долларын үнэтэй 300 ширхэг хувьцааг хүртэх юм. Ойролцоогоор нэг хүн HK $60,000 буюу USD $7,735 хүртэнэ гэсэн үг.

Tencent компани уг баярт мэдээг өөрсдийнхөө албан ёсны WeChat дээр өнгөрсөн 11 өдөр, хамгийн хүчтэй өрсөлдөгч Alibaba-н жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Singles Day” хямдралын өдөртэй зэрэгцэн нийтэлсэн байна.

Үүнээс гадна дахиад нэг урамшуулал бий. Хятад тэр дундаа зүүн Азийн орны ард иргэд чухал баяр ёслолын үеэр нэг нэгэндээ улаан дугтуйд хийсэн мөнгө бэлэглэцгээдэг. Үүний дагуу Tencent компанийг үндэслэгч, захирлуудын зөвлөлийн дарга Pony Ma 188-аас 1888 юань агуулсан 30 сая юанийн үнэ өртөг бүхий улаан дугтуйг өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүстээ өгөхөөр бэлдээд байгаа аж. Энэ бол компанийг өдий зэрэгт хүргэсэн, нас бие гүйцэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулсан тэдгээр ажилчдын хичээл зүтгэлд талархаж буй явдал юм.

Жек Магийн ажилчид хямдралын өдөр гээд завгүй ажиллаж байхад, Пони Магийн ажилчид мөнгөө тоолоод завгүй байна.

Хятадын интернет орчин

MCS, Unitel, Монос, Гацуурт зэрэг дотоодын томоохон компаниуд IPO хийж, нээлттэй компани болбол гоё биш гэж үү? Нэгэнт л та хэрэглэдгээс хойш яагаад хөрөнгө оруулж болохгүй гэж. Та хуримтлалаа хөрөнгө оруулалт болгож, тогтмол хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэгч, үйлчилгээнийхээ нийлүүлэгч компанийн хувьцааг худалдан авах боломжтой болно. Нөгөө талдаа компаниуд ч хямд өртгөөр санхүүжилт босгох боломжтой болно. Дээрээс нь та ногдол ашиг хүртэнэ. Юу гэсэн үг вэ гэвэл тухайн барааг та бусдаас арай хямд хэрэглэнэ. ……………

Хувьцаа ирэх 7 хоногоос олгогдож эхлэх ба 3 жилийн хугацаанд ижил дүнгээр 3 удаа олгогдох юм байна.

($1 = 7.7571 Hong Kong dollars)

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.