Робокарын ачаар замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо 60% хүртэл буурна

Робокарын ачаар замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо 60% хүртэл буурна


2016 оны 10 сарын 19 өдөр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн гүйцэтгэх захирал Элон Маск цаашид үйлдвэрлэгдэх бүхий л загвар, автомашин нь бүрэн автомат горимтой гарах болно хэмээн мэдэгдсэн билээ. Өөрийгөө бүрэн жолоодох чадвартай робот машинуудыг бүтээж буй компани нь дан ганц Tesla биш. Google, Uber, Audi, GM, Mercedes-Benz гээд бүгд л энэ чиглэлд бүх хүчээ шавхан ажиллаж байгаа билээ. Ирээдүйн ухаалаг хотын зайлшгүй нэг бүрдэл хэсэг нь яах аргагүй эдгээр робомашинууд. Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тус технологи цагаасаа хамаагүй эрт хэрэглээнд нэвтэрч, хүн амын амьдралын хэв маягийг өөрчлөх аж.

MIT Senseable City-н захирал Карло Ратти-н үзэж буйгаар тээврийн хэрэгслийн автоматчиллын тусламжтай замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо 60-80% буурах бололтой. Улмаар замын түгжээ байхгүй болж хүмүүс асар их цаг хугацааг хэмнэнэ.

Uber -г үүсгэн байгуулагч, энтрепренер Travis Kalanick-н үзэж буйгаар өөрийгөө жолоодох технологи нь тээврийн салбарыг найдвартай, баталгаатай болгох гол хүчин зүйлүүдийн нэг аж. Улмаар машинууд яг л урсгал ус мэт хэн бүхэнд, хаана ч тэр хүртээлтэй болох юм. Доорх бичлэгт 3-р төвшний автомат горимтой Model X загварын автомашин замын хөдөлгөөнд хэрхэн оролцож буйг харуулсан байна.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.