Хүн төрөлхтний цор ганц асуудлыг хөндсөн Леонардо ДиКаприо

Хүн төрөлхтний цор ганц асуудлыг хөндсөн Леонардо ДиКаприо


Оскарын шагналт жүжигчин Leonardo DiCaprio найруулагч Fisher Stevens нар NatGeo сувагтай хамтран “Before the Flood” нэртэй баримтат киног бүтээсэн байна. Тус кинонд хүн төрөлхтөнд тулгамдаад буй цор ганц том асуудал болох дэлхийн дулаарлын тухай юм. Жүжигчин ДиКаприо киноны туршид Барак Обама, Элон Маск, Билл Клинтон, Бан Ги Мүүн зэрэг дэлхийн хүчирхэг удирдагчид, нөлөө бүхий хүмүүсээс дэлхийн дулаарлыг хэрхэн зогсоох талаар тэдний санааг сонсох болно. Дэлхийн дулаарал үнэхээр явагдаж байгаа юу гэж үү? Зарим нэг нь үүнд үл итгэнэ, зохиомол ч гэж үзнэ. Харамсалтай нь тийм биш. Ямар төвшинд хүрсэн, ирээдүйд яах вэ зэрэг чухал асуултуудад энэ баримтат кино хариулах болно. Энэ киног үзээд таны харах өнцөг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх болно гэдэгт итгэлтэй байна.

https://www.youtube.com/watch?v=90CkXVF-Q8M&feature=youtu.be

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    аөө

    Танай веб сайтаар зочиллоо, контентийн хувьд таалагдлаа, гэхдээ хүнд хүргэх тал дээр жоохон ажилбал зүгээр санагдлаа

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.