Tesla болон SolarCity-н дэлхийг өөрчлөх шинэ бүтээгдэхүүнүүд

Tesla болон SolarCity-н дэлхийг өөрчлөх шинэ бүтээгдэхүүнүүд


Энэ сарын 28-ны өдөр Tesla болон SolarCity компаниуд хамтран бүтээсэн цоо шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулав. SolarCity компанийг худалдаж авахаар санал хүргүүлсэн байгаа цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компани эрчим хүчний компани болох том зорилгоо тус арга хэмжээний үеэр дэлхий нийтэд мэдэгдсэн юм. Тесла компанийн загвар сайтай цахилгаан машин хийх гэсэн зорилго “дэлхийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ рүү шилжүүлэх явцыг түргэсгэх” болж өөрчлөгдөх нь тэр.

Шинээр танилцуулсан онцлох бүтээгдэхүүн нь дээврийн нарны хавтан байлаа. Дээврийн уламжлалт шавар хавтанг орлох эрчим хүч үйлдвэрлэгч хавтангийн тусламжтай та төвийн шугаманд холбогдолгүйгээр орон гэрээ эрчим хүчээр бүрэн хангах боломжтой. Өмнө нь дээвэр дээрээ нэмж хавтан суурилуулдаг байсан бол одоо өнөөх нарны хавтан маань дээврийн хавтантай цуг буюу нэг бүтээгдэхүүн болж байна. Хавтангийн бүхэл өдөржин үйлдвэрлэсэн эрчим хүчийг Powerwall 2 батарей хадгалан авна. Улмаар нар байхгүй үеэр буюу оройн цагаар хуримтлагдсан эрчим хүчээ Powerwall 2-оос авч хэрэглэх юм. Цахилгаан машинаа цэнэглэсэн ч болно.

section-hero

Эрчим хүч үйлдвэрлэгч дээврийн шилэн хавтан эхний ээлжид Textured Glass Tile, Slate Glass Tile, Tuscan Glass Tile, Smooth Glass Tile гэсэн 4 төрлийн загвартай гарна. Та байшингийнхаа загвар хийцээс хамааруулаад сонгоно гэсэн үг.

solar-roof

Нарны хавтан мөн л Tesla-н бусад бүтээгдэхүүн шиг өндөр үзүүлэлттэй, илүү дутуу зүйлгүй цэвэрхэн хийц загвартай. Тесла хавтан маш бат бэх бөгөөд ашиглалтын хугацааг нь хязгааргүй гээд хэлчхэд буруудахгүй байх. Хавтангийн үнийг зарлаагүй ч 2017 оны зунаас эхлэн суурилуулалт явагдах аж. Харин захиалгаа өнөөдрөөс өгч болно. Powerwall 2-н хувьд өмнөх загвараасаа 2 дахин илүү хүчин чадалтай болсон. 2 унтлагын өрөөтэй орон сууцыг нэг Powerwall 2 эрчим хүчээр бүрэн хангаж чадна. Үнийн хувьд нэгж PW2 $5500 ба 10 жилийн баталгаат хугацаатай.

pw2

Powerwall 2

Tesla компанийн SolarCity-г өөрт нэгтгэх болсон шалтгааныг тус бүтээгдэхүүн болон бизнес бүрэн илтгэх биз. Тесла компанийн бүтээгдэхүүний каталог цоо шинэ бүтээгдэхүүнээр тоогоо нэмж байна. Цахилгаан машин үйлдвэрлэгч байсан Тесла компани эрчим хүчний томоохон компани болон хувирах нь энэ. Бүтээгдэхүүний танилцуулга арга хэмжээг доорх бичлэгээс үзнэ  үү.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.