Tesla компани өсөлтийн замдаа эргэн орсон нь

Tesla компани өсөлтийн замдаа эргэн орсон нь


Өнгөрсөн 8 дугаар сард цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компанийн гүйцэтгэх захирал Элон Маск үйлдвэрлэлийг дээд цэгт хүргэн шаргуу ажиллах, зардлаа байж болох хамгийн бага хэмжээнд барих анхааруулга бүхий захиаг ажилчиддаа илгээж байсан юм. 3 дугаар улиралд эерэг үзүүлэлт үзүүлж хөрөнгө оруулагч, уолстрийтийнханд боломж байгааг нотлон харуулахын тулд тэрээр ийм үйлдлийг хийсэн бололтой. Учир нь Tesla компани сүүлийн хэдэн жилийн туршид алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэхүү үйлдлээрээ зарим нэг холбоотой талын суларсан итгэлийг дахин бататгах, шүүмжлэлийн байгаа болгоод буй хэвлэлийнхэнд хариу өгөх байв.

Теслааг мөнхөд алдагдалтай байна хэмээн үздэг Уолстритын гутрангуй үзэлтнүүдийн нүүр рүү хэрчим бялуу шидвэл гайхалтай биш гэж үү.

Элон Маск

Энэ сарын 26-ны өдөр Тесла компани санхүүгийн байдлын мэдээллээ олон нийтэд танилцуулав. Маскын хүчин чармайлт талаар болсонгүй үр дүнгээ өгөх нь тэр. 3 дугаар улирлын нийт орлого $2,3 тэрбум долларт хүрэв. Нийт 24821 ширхэг автомашиныг эзэнд нь хүлээлгэн өгснөөс 16047 нь Model S загвар, 8774 нь Model X загвар. Компани энэ улиралд өмнөх улирлаас 70% илүү автомашин үйлдвэрлэсэн бөгөөд түүхэн дэх дээд хэмжээндээ хүрэв. Улирлын цэвэр ашиг $21,9 сая доллар. Нэгж хувьцаанд ногдох ашиг 72 цент гарч 52 центийн алдагдалтай гарна хэмээн үзэж байсан шинжээчдийн таамгаас эрч зөрөв. Санхүүгийн үр дүнгээ танилцуулсны дараахан компанийн хувьцааны ханш ойролцоогоор 6%-иар өссөн байна.

tesla-q3-2016

Tesla 2016 оны сүүлээр дахин 1,8 тэрбум долларыг Model 3-н үйлдвэрлэлийн шугам болон батарейн Гига үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулахаа мөн мэдэгдсэн юм. Компанийн ирээдүй хамгийн их хүлээлт болон захиалга үүсгээд буй хямд үнэтэй, нийтэд зориулсан Model 3-н үйлдвэрлэлээс ихээхэн хамаарч байгаа билээ. Маскын тооцоолж буйгаар Model 3-н масс үйлдвэрлэл явагдаж эхэлвэл компани 20 тэрбум долларын орлого олохоос гадна 5 тэрбумын цэвэр ашигтай ажиллах юм байна. Тус мэдэгдлийн үеэр олны анхаарлыг татсан нэг зүйл нь Uber-тай өрсөлдөх Tesla Network байв. Цаашид үйлдвэрлэгдэх бүх автомашинууд нь бүрэн автомат жолоодлогын горимтой гарах аж. Ирээдүйд Тесла эзэмшигчид машинаа Tesla Network-д хөлсөлж орлого боломжтой болно. Таныг ажил дээрээ байх хооронд машин мань такси үйлчилгээнд хүчин зүтгэж нэмэлт орлого олно гээд боддоо.

Тесла компани Маскын гэр бүлийн эзэмшилд байх нарны хавтан үйлдвэрлэл, суурилуулалтын SolarCity компанийг өөртөө нэгтгэх гэж байгаа билээ. Улмаар Тесла компани эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч компани болон хувирах юм. Хэрэглэгчдэд нэг цэгийн төгс үйлчилгээг үзүүлэх бүрэн чадамжтай болно гэсэн үг.

Богино хугацаа, амбицтай зорилго тавих бол Элон Маскын хувьд уламжлал болсон зүйл. Маск хугацаандаа амжиж байсан түүх ер нь байхгүй. Гэсэн хэдий ч түүхэн дэх хоёр дахь эерэг үзүүлэлт шүүмжлэгчдийн болон зарим нэг хүмүүсийн харах өнцгийг бага ч гэсэн өөрчлөх биз ээ.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.