Бүхнийг өөрийн болгож буй Хятад улс

Бүхнийг өөрийн болгож буй Хятад улс


Компьютер аа асаагаад интернет орох бүрд л Хятадын тэр компани тэр улсын тэр компанийг худалдан авлаа гэсэн мэдээ дэндүү ойрхон давтамжтай үзэгдэх болов. Хөлбөмбөгийн ертөнцөд хүртэл энэ дүр зураг адил хэвээр. Мундаг тамирчдыг Хятадын клубууд олон тоогоор нь өөртөө нэгтгэж, их хэмжээний мөнгийг зарцуулах болов. Италийн алдарт AC Milan клуб, Hollywood-н Legendary кино студи, Clash of Clans тоглоомыг зохиогч Supercell компани гээд бүгд Хятад эзэнтэй болов.

2016 оны эхний 9 сарын байдлаар Хятадын компаниудын хилийн чанад дахь актив болон компани нэгтгэлийн дүн $206.6 тэрбум ам.долларт хүрсэн болохыг Блүүмберг сайт мэдээлэв. Хятад улс аж үйлдвэрийн салбараа дэмжсэн буюу хуучин эдийн засаг бус харин дотоодын хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах шинэ эдийн засгаа эрчимжүүлэх, тогтвортой байлгах хөрөнгө оруулалтыг хийх болжээ. Гадагшаа хийсэн хөрөнгө оруулалт 2012 онд ердөө $50 тэрбум ам.доллар байв. Өсөлтийг доорх графикаас харна уу.

Хятад улс сүүлийн хэдэн жилд интернет, программ хангамж, медиа, шинэ эрчим хүч, автомашин, хагас дамжуулагч гэх мэт технологийн компаниудыг өөртөө нэгтгэх, худалдан авах нь нэмэгдсэн байна. Санхүүгийн салбарт гэхэд л сүүлийн 10 жилд нийт $80.9 тэрбум, интернет болон программ хангамжийн салбарт $40.6 тэрбум, автомашины салбарт $18.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Nomuun

    Нэгэнтээ монгол хэл дээр бичиж байгаа юм чинь хятад улс монголыг хэрхэн өөрийн болгож байгаа талаар бичвэл илүү сонирхолтой бас хэрэгтэй болох байх

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.