Павел Дуровын энтрепренерүүдэд өгөх 10 зөвлөгөө (ВКонтакте)

Павел Дуровын энтрепренерүүдэд өгөх 10 зөвлөгөө (ВКонтакте)


Вконтакте нийгмийн сүлжээ үүсгэн байгуулагдаад 10 жил болжээ. Павел Дуровыг фейсбүүкийн санааг хулгайлсан хэмээн үздэг ч угтаа бол энэ хоёр нийгмийн сүлжээ нь зэрэг шахуу анх үүсгэн байгуулагдсан байдаг. Хэдийгээр харамсалтай хувь заяагаар үүсгэн байгуулсан компаниасаа хагацсан ч гэсэн Павел Дуров бууж өгөлгүй Telegram хэмээх хүчирхэг чатыг нээсэн юм. 10 жилийн ойг тохиолдуулан Павел Дуров ВКонтакте төслийнхөө хүрээнд хуримтлуулсан туршлагаа өөрийн VK хуудсан дээрээ нийтэлсэн байна.

#1. Бүх зүйлийг хурдтай хийж болно. ВКонтакте-н анхны хувилбарыг би 2006 онд нэг сарын дотор л бичсэн. Улмаар маш хурдтай тархаж чадсан. Юу гэж хэлж болох вэ гэвэл санал зөрөлдөхийн хэрээр ажил хурдтай урагшилна, эсвэл удаан чанаргүй хийгдэнэ.

#2. Аливаа зүйлийг хурдтай хийх хэрэгтэй. 2006 онд ВКонтакте-г нээгдэж байхад үүнтэй ижил төстэй нэлээд хэдэн сайтууд мөн гарч ирж байсан. Одоо тэдний аль ч байхгүй. Яагаад гэвэл ВКонтакте хамаагүй хурдтай тархаж чадсан.

#3. Системтэй, зохион байгуулагдсан чиглэл рүү л тэмүүлж, өсөх хэрэгтэй. СПбГУ форумын амжилт дээр үндэслэн ВКонтакте томорсон. Харин СПбГУ форумын амжилт хэл бичиг судлаачдын сайтаас эхтэй. Дараагийн алхам бүрийг өмнөх амжилтын суурин дээр үндэслэн хийх хэрэгтэй.

#4. Хүмүүс тэнэг биш. Тэд таны санал болгож буй зүйлийн мөн чанарыг дотоод ухамсартаа ч гэсэн ойлгож, мэдэрч байдаг. Жижиг эд анги, нэмэлт бүр хэдийгээр ач холбогдолгүй харагдах боловч үнэнч хэрэглэгчийг бий болгож байдаг.

#5. Хэд хэдэн үүрэгт ажлыг нэгтгэвэл үр дүнтэй. ВКонтакте нээгдсэнээс хойших эхний хэдэн сар би код, дизайн, интерфейс, маркетинг, хэллэг зэргийг бүгдийг нь хийдэг байсан. Ингэснээрээ хэн нэгэнтэй ярилцаж цаг алдалгүйгээр хурдтай ажилласан.

#6. Зөвхөн өөрийнхөө мэдрэмжид л итгэ. Надаас ах эсвэл ухаалаг хүмүүсийн саналыг сонсох бүрдээ би дэмий цаг алдаж байгаагаа мэддэг байсан. Хэрвээ та үүнийг хийхийг зөв л гэж бодож байвал бусдын санал, шүүмжийг тоох хэрэггүй.

#7. Тоо хэмжээ дагаад чанар ирэхгүй. ВКонтакте-н баг хамт олон тийм ч том байгаагүй. Гэхдээ авьяаслаг, эрч хүчтэй залуусаас бүрдэж байсан. Эдгээр залуус цалингийн төлөө ажиллаж байгаа ажилчин сүргээс хамаагүй илүү үр бүтээлтэй.

klimenko-2

Та манай телеграм сувагт нэгдээрэй!!! Бид интернет орчин дахь онцлох мэдээ мэдээллийг танд илгээж байх болно.

нэгдэх

#8.  Хэн нэгэнд 100% итгэх хэрэггүй. Таны итгэлийг хүлээсэн эсвэл олон жилийн туршид мэддэг эсэх нь огт хамаагүй. Гол асуудлуудаа өөрийнхөө хяналтад байлгах хэрэгтэй.

#9. Айдас танд ямар ч сайн зүйлийг авчрахгүй. ВКонтакте-г удирдаж байх үед олон тооны DDoS халдлага, хэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, хувьцааны дайн, cерверийн ачаалал, медиа дайн, нэгжлэг, далд явуулга гэх мэт зүйлс болж байсан. Сэтгэл хөдлөлдөө л автаж болохгүй. Тэгээд авах ёстой зохистой арга хэмжээг л авах хэрэгтэй.

 #10. Ашиг хонжооноос илүү зарчим чухал. ВКонтакте хэрэглэгчдийнхээ ашиг сонирхлыг хамгаалж байсан. Хэдийгээр өрсөлдөгчид нь ашгийн төлөө гуравдагч талтай хамтран ажиллаж байсан ч тэр. Бусдад сайн сайхан зүйл өгнө гэдэг бол үнэнхүү амжилтын цор ганц боломжит уг үндэс нь байх.

Like and Share:
like01

1 Сэтгэгдэл

бичих

Leave a Reply to БАТАА Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.