Таны бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг жор #2

Таны бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг жор #2


Хүн бүрд ижил 24 цаг оногдсон байхад яагаад зарим нэг хүмүүс танаас илүү их бүтээмжтэй ажилладаг бол гэж та ер нь бодож байв уу? Тийм ээ хариулт нь тун энгийн. Тэд бүтээмжтэй ажиллах жорыг танаас өмнө олж мэдээд хэрэгжүүлсэнд л учир нь байгаа юм.

Нэг хүн өдөрт жижиг, том гэлтгүй зуу зуун аль эсвэл мянга мянган шийдвэр гаргаж байдаг. Хэрвээ та жаргалтай, үр дүнтэй амьдрахыг хүсвэл таны гаргаж буй эдгээр олон зуун шийдвэрүүд мөн л чанартай байх хэрэгтэй. Мэдээж энэ бүхэн таны хэнтэй цагийг өнгөрөөж, юунд цаг заваа зарцуулж, хийж байгаа ажлынхаа эцсийг үзэж чадаж буй эсэхээс ихээхэн хамааралтай. Хүн болгон батлагдсан бүтээмжийн жорыг өдөр бүр ажил, амьдралдаа ашиглаж чадвал илүү их зүйлийг амжуулж чадна. Тиймээс бид та бүхэнд хэд хэдэн аргыг танилцуулах гэж байна. Өмнөх аргыг үзэх бол энд дарна уу.

#2. ХИЙХГҮЙ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ

Бидний ихэнх нь хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг. Та ч гэсэн үүнтэй санал нэг байгаа байх. Хийх зүйлсийн жагсаалт таны бүтээмжийг нэмэгдүүлэх боловч хийхгүй зүйлсийн жагсаалт ч гэсэн түүнээс дутахааргүй үр дүнтэй. Энэ аргыг дээд төвшинд ашигладаг хүн бол Twitter болон Square-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Jack Dorsey. Цахиурын хөндийн томоохон хоёр технологийн компанийг нэгэн зэрэг удирдана гэдэг амаргүй ажил. Магадгүй түүнд, их зүйлийг хийж амжуулахад нь  энэ арга тус болдог байх.

Ж: Хийхгүй зүйлс

  • Ажилдаа хоцорч очихгүй  
  • Сахар ихээр хэрэглэхгүй
  • Э-мэйл болон Facebook-ээ байнга шалгахгүй
  • Удаан сууж ажиллахгүй
  • Олон зүйл нэгэн зэрэг хийхгүй
  • Оройтож унтахгүй гэх мэт……..

Дээрх шиг өөрийнхөө жагсаалтаа гаргаад, түүнийгээ ашиглан муу зуршлаасаа салахыг хичээгээрэй. Улмаар та ажлаа яг цагт нь дуусгаж, гол чухал гэсэн зүйлүүддээ л бүх анхаарлаа хандуулах боломжтой болно.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.