Apple-н Лондон хот дахь шинэ төв байр

Apple-н Лондон хот дахь шинэ төв байр


Apple компани Их Британи дахь төв байраа Battersea цахилгаан станц уруу нүүлгэх бололтой. Тус цахилгаан станц нь Лондонгийн чимэг болсон тоосгон байгууламжуудын нэг юм. Хэдийгээр байгууламж ашиглагдахаа больсон, хуучны барилга боловч шинэ эздээ хүлээн авахын тулд нүсэр засварын ажлаа эхлүүлэхээр болжээ. 16.5 тэрбум долларын өртгөөр дахин сүндэрлэх Nine Elms төсөл Apple-н  1400 гаруй ажилчдыг багтаахаас гадна, орон сууц, буудал, дэлгүүр, цэцэрлэг, ажлын байр гээд бүхий л зүйлийг бүрэн агуулах аж. Бүтээн байгуулалт нийт 9 үе шаттай бөгөөд 2021 онд бүрэн ашиглалтад орно.

Мөн уг байгууламж нь Лондон хотын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй бүтээн байгуулалт болж байна. Малайзын WilkinsonEyre компани цахилгаан станцыг орчин үеийн дэвшилтэт байгууламж болгон хувиргах хүндхэн ажлыг хариуцан хийх юм байна. Шинэ төв байр ямаршуу болохыг доорх зургуудаас үзнэ үү.

Одоогоор гарын үсэг зурсан цор ганц компани нь Apple. Оффисын барилгын боломжит талбайн 40 хувийг Apple компани эзэмшинэ.

Мөн тус барилгаар 2000 хүн нэг дор үйлчлүүлэх боломжтой. Хурлын заал, кино театр, дэлгүүр, үйлчилгээний төв, тухлан суух сандал гээд бүхий л зүйл энд бий.

Хотыг бүхэлд тольдох боломжтой хэсэг яндангийн орой дээр байрлах аж. Та яндан дотор байрлах шилэн цахилгаан шатаар дээш өгсөн гарна.

Төсөл 137 тансаг зэрэглэлийн нийтийн орон сууц, 34 хоёр давхар амины орон сууц, 2 ширхэг пентхаустай. Нэг байрны үнэ дунджаар 30 сая доллар. Яг л жижиг хэмжээний хот л гэсэн үг.

Цэнхэр өнгөтэй хэсэг нь Apple-н оффис.

2018 онд эхний ээлжийн бүтээн байгуулалт болох нийтийн орон сууц болон 5 одтой зочид буудал ашиглалтад орно.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.