Хүн төрөлхтнийг улаан гарагт суурьшуулах SpaceX-н төлөвлөгөө

Хүн төрөлхтнийг улаан гарагт суурьшуулах SpaceX-н төлөвлөгөө


Өнгөрсөн сарын 27-ны өдөр SpaceX компанийн гүйцэтгэх захирал Элон Маск IAC-н арга хэмжээн дээр Ангараг гарагийг колоничлох төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулжээ. Тус арга хэмжээн дээр SpaceX компани гараг хоорондын тээврийн систем (ITS) нэртэй шинэ шийдлээ танилцуулсан нь олны анхаарлыг ихээхэн татсан юм. Энэхүү системээр анхны колоничлогчдыг улаан гараг уруу тээвэрлэнэ.

mars02

Өмнө нь Элон Маск 2024 он гэхэд Марс дээр анхны оршин суугчдыг аваачина хэмээн мэдэгдэж байсан ч шинэчилсэн төлөвлөгөөгөөр 2022 он болж наашилсан байна. Компани 2018 оноос бэлтгэл ажлаа хийж эхлэх бөгөөд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, нөөцийг урьдчилан аваачих аж. 6 жилийн дараа гэхээр үнэхээр итгэмээргүй. Магадгүй тэд хугацааны тал дээр хэтэрхий яруу, шахуу төлөвлөсөн байж мэднэ. Гэхдээ шахуу хуваарь, дарамт доор л шинэ нээлт, технологи бий болж ажил урагшилдаг хойно.

Мөн тэрээр Марс уруу очих ёстой дараах хоёр шалтгааныг нэрлэсэн юм. Эхнийх нь хүн төрөлхтөн эх дэлхий дээрээ үүрд үлдэж ямар нэг сүйрлийн гамшигт үзэгдэлтэй заавал нүүр тулна. Эсрэг хувилбар нь огторгуйгаар аялагч соёл иргэншил болж гараг хоорондын амьдралтай болох. Хэдийгээр Ангараг гараг нарнаас хамаагүй хол, хүйтэн цаг ууртай ч гэсэн тус гараг дээр амьдралд ээлтэй орчныг бүрдүүлж болно гэдгийг Маск онцлон хэлсэн юм. Дулаан цаг ууртай болгохын тулд атомыг бөмбөг хаяж ч болох талаар тэрээр өмнө ярьж байсан билээ.

Өөрийгөө бүрэн хангах бололцоотой, тогтвортой суурин байгуулахад дор хаяж 40 жил хэрэгтэй.”

Элон Маск

Өнөөдрийн нөхцөл байдал дээр үндэслэн нэг хүний Марс орох зардлыг тооцон үзвэл асар өндөр, боломжгүй тоо гарна. SpaceX-н хөгжүүлсэн пуужин болон хөлгүүд дахин ашиглагдахаар хийгдсэн ч бидэнд илүү олон удаа найдвартай ашиглагдах, үр ашигтай загварууд хэрэгтэй. Хэрвээ Ангараг дээр шингэн метан гэх мэт түлш боловсруулж чадвал зардлыг үлэмж ихээр мөн бууруулах боломжтой аж. Марс гараг татах хүч багатай тул эргэн эх дэлхий уруу хөөрөхөд пуужин ашиглах шаардлагагүй. Хөлөг өөрөө хөөрч чадахаас гадна маш бага түлш зарцуулна.

mars04

Доорх дүрс бичлэг дээр SpaceX компани хүрэхийг зорьж буй бүхий л зүйлсээ бүрэн харуулж чадсан гэлтэй. Хөлгийг орбит уруу гаргах пуужинг 1000 удаа, түлшний хөлгийг 100 удаа, харин үндсэн хөлгийг 12-15 удаа дахин ашиглахаар зорьж буй аж. Нэг хөлөг нэг ээлжээр дээд тал нь 100 хүнийг тээвэрлэх багтаамжтай. Хөөрөх сар, улирлаас хамаараад Марс хүрэх аялал 90-150 хоног үргэлжилнэ. Хэрвээ зорчигч зайлшгүй хэрэглэгдэх ачаанаас өөр зүйл авч явахгүй бол нэг хүний зардлыг 200,000 доллар хүртэл буруулах боломжтой гэдгийг Маск тус үеэр мэдэгдэв. SpaceX компани сансарт болон гаргууд дээр олон тооны түлш боловсруулах, түгээх станц байгуулахыг зорьж буй аж. Хэрвээ ингэж чадвал бид олон гараг уруу шууд аялал хийж чадах боломжтой болно.

SpaceX ирээдүйд шатахуун түгээх сансрын станцын үйлчилгээ үзүүлж ч болох юм.

mars01

SpaceX компани ямар санхүүжилтээр уг төслийг хэрэгжүүлэх нь харанхуй хэвээр үлдлээ. Магадгүй тэд ОУСС уруу ачаа тээвэрлэх, хиймэл дагуул хөөргөх зэрэг одоо үзүүлж буй үйлчилгээнээс олсон ашгаа зарцуулж болох юм. Аль эсвэл Kickstarter шиг олон нийтээс санхүүжилт босгож ч болно. Доорх бичлэг танд гараг хоорондын тээврийн системийн иж бүрэн ажиллагааг маш тод харуулна.

 

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.