Facebook-н мөсөн өгөгдлийн төв

Facebook-н мөсөн өгөгдлийн төв


Интернетийн амьдран суудаг газар бол дата төвүүд. Энд л бидний бүх файл, зураг, мэдээллүүд хадгалагдан оршин байдаг. Олон зуун сая хүний мэдээллийг хадгална гэдэг технологийн компаниудын хувьд тийм ч хялбар ажил биш. Дэд бүтэц, эрчим хүч, нарийн технологи, аюулгүй ажиллагаа, урсгал зардал гээд ярвигтай толгой өвтгөсөн асуудлууд их бий. Google-н хувьд хиймэл оюун ухааны технологийг ашиглан дата төвийнхөө эрчим хүчний зарцуулалтыг буруулж чадсан бол Microsoft далайн ёроолд байрлах дата төв туршиж байгаа гээд бүхий л компаниуд өөрсдийн гэсэн шийдлийг эрэлхийлж байгаа. Харин Фейсбүүк компанийн хувьд энгийн нэгэн шийдлийг олсон бололтой. Тэд дата төвөө хүйтэн улс уруу шилжүүлсэн буюу Шведийн хойд хэсэгт байгуулжээ.  Facebook компани хэд хэдэн том төслийг хаалттай хэрэгжүүлж байгаа ч үүсгэн байгуулагч Марк Зукерберг шинэ бүтээлээ хуваалцахгүй байж чадаагүй бололтой. Түүний фейсбүүк хуудсанд тавигдсан дата төвийн зургуудаас толилуулж байна.

Хойд бүс нутагт ихэнх өдрүүдэд -10 хэмийн хүйтэн байдаг тул хүйтэн агаараар халсан серверүүдээ шууд хөргөх боломжтой аж. Мөн усан цахилгаан станц ойрхон орших тул сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг байна. Улмаар энэхүү шинэ, минимал, дэвшилтэт Luleа дата төв нь өмнөх төвүүдээсээ 10% илүү үр ашигтай ажиллаж, 40% бага эрчим хүч зарцуулдаг байна. Байгууламж 2013 онд ашиглалтад орсон бөгөөд гадаад улсад орших цор ганц дата төв юм.

6-н хөлбөмбөгийн талбайтай дүйцэх хэмжээтэй байгууламж.

“Үүнээс илүү үр ашигтай дата төв дэлхийн хаана ч байхгүй.”- Jay Park, VP of Data Center Design and Construction

Гаднаас хүйтэн агаар үлээх сэнснүүд. Агаарын хэм -30 ороход эсрэгээрээ халуун агаараар үлээнэ.

Үндсэн танхим маш том, сэлүүхэн тул ажилчид нь скүүтертэй л явахгүй бол ядарна.

“Энд ажиллахад нэг л хэцүү зүйл бий. Өглөө -30 хэмийн хүйтэнд ажилдаа машинаар ирэх.”- Emilie De Clercq, Data Center Technician

Нийт 150 хүн энэ дата төв дээр ажиллана. Байгууламжийн бүтэц тун энгийн, хялбаршуулсан зохион байгуулалттай болохоор 25,000 серверт нэг л техникч оногдох аж.

“Энд ажиллана гэдэг бол итгэл хүлээлгэсэн, өндөр үүрэг хариуцлага бүхий ажил. Учир нь бүхий л хэрэглэгчдийн хувьд энэ төв маш чухал. Өөрийн бүхий л хүч чадлаа зориулахаас гадна үргэлж хамгийн аюулгүй шийдлийг эрэлхийлж байдаг.” – Joakim Karlson, Mechanical Systems Specialist

Эд ангийг хялбарчилсан болохоор засаж янзлахад хялбар болсон. Хэдэн жилийн өмнө серверийн хатуу дискийг солиход нэг орчим цаг шаардагддаг байсан бол одоо ердөө 2 минут л хэрэгтэй.

“Энэ бүхэн бүгд үзэсгэлэнтэй. Маш том, сайн зохион байгуулагдсан машин гэсэн үг. Бүх зүйл нь хоорондоо нарийн уялдаатай. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст үр ашигтай харилцах боломжийг олгодог.”- Christer Jonsson, Server Technician

Устгалд орсон хуучин хатуу дискнууд.

Нэг ч мэдээлэл сайтаас устдаггүй ба сайн хамгаалагдсан гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Харин хуучин хатуу дискнүүд устгагдах ёстой.” – Christer Jonsson, Server Technician

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.