ЭНТРЕПРЕНЕРУУД ЧУУЛНА


ЧУХАМ ЮУ БОЛОХ ВЭ?
Олон улсад зохион байгуулагддаг энтрепренершипын чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын (Global Entrepreneurship Congress, Global Entrepreneurship Weekend, Startup Nations Summit, World Entrepreneurship Forum г.м) жишиг, загвараар зохион байгуулагдах чуулганд гадаадаас 4 илтгэгч, Монгол Улсаас 20 орчим илтгэгч оролцож, энтрепренершипыг хөгжүүлэх үндэсний стратеги, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтийн механизмыг оновчтой тодорхойлох зэрэг бодлогын асуудлуудаас гадна гарааны бизнесийг үүсгэн байгуулж, амжилтанд хүргэх арга зарчмуудыг танилцуулж, энтрепренерууд харилцаа холбоо тогтоох, бизнесийн түншээ олох зэрэг олон талын ач холбогдолтой чуулган болох юм. Тус чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно.

ОРОЛЦОГЧИД НЬ ХЭН БАЙХ ВЭ?

Гарааны бизнес эрхлэгч залуус, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч энтрепренерууд төдийгүй бүхий л хэлбэрийн бизнес эрхлэгчид, энтрепренерууд, компанийн удирдлага, ажилтнууд оролцох боломжтой.

 ЧУУЛГАНД ОРОЛЦОХЫН АЧ ХОЛБОГДОЛ НЬ ЮУ БАЙХ ВЭ?

Чуулганд оролцсоноор энтрепренер та дараах ашиг тусыг хүртэнэ. Үүнд:

  • Монгол Улсад энтрепренершипыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, бодлого, судалгааны талаар мэргэшсэн судлаач, эдийн засагчид, талбарын шилдэгүүдийн мэдлэг, туршлага, үзэл бодол, судалгааг сонсож шинэ санаа олж авах
  • Энтрепренершипыг дэмжих, инновацид ээлтэй орчин бий болгох үндсэн хүчин зүйлсийн нөлөөг таньж мэдэх
  • Амжилтанд хүрсэн бизнесмэн, энтрепренероос бизнесээ эхлэх, өргөжүүлэх зөвлөгөө авах, инкубатор төв, хөрөнгө оруулагч нартай уулзах
  • Компанийн үүсгэн байгуулагч, анхны хөрөнгө оруулагч нарын хэлэлцүүлэгт оролцох, энтрепренершипыг хөгжүүлэх замын зураг боловсруулахад гар бие оролцох
  • Гаргасан амжилтандаа тулгуурлан илүү их үр дүнд хүрэх, бизнес эрхлэхэд тулгардаг саад бэрхшээлийг ялах, өөр салбарын хүмүүстэй ирээдүйд хамтран ажиллах чиглэлээр хэлэлцүүлэгт оролцох, санаа бодлоо солилцох
  • Чуулганы оролцогчдоос танилын хүрээгээ өргөжүүлэх, шаардлагатай холбоо сүлбээ үүсгэх зэрэг болно.

chuulgan

ЧУУЛГАНД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

  • Чуулганы бүртгэлийн хураамж: 50.000 төгрөг (2 өдөр, үдийн хоол багтсан)
  • Оюутан – 20.000 төгрөг (2 өдөр, үдийн хоол багтаагүй)- Хязгаарлагдмал тоогоор
  • Банкны нэр: Голомт банк
  • Дансны нэр: МУИС-ийн Бизнесийн сургууль
  • Дансны дугаар: 1102927810
  • Гүйлгээний утга: MES, овог нэр, утасны дугаарыг бичүүлнэ үү. Жишээ нь MES, Г. Ганбат, 99887766
  • Мандат олгох: Бизнесийн сургуулийн /МУИС-ийн хичээлийн 4-р байр, хуучнаар Эдийн Засгийн сургууль/ 314 тоотод төлбөр төлсөн баримттайгаа ирж мандат авна.

ЧУУЛГАНЫ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС АВАХ ВЭ?

Чуулганы албан ёсны цахим хуудас: www.entrepreneurship.mn
Чуулганы Фэйсбүүк дэх албан ёсны хуудас: https://www.facebook.com/MongolianEntrepreneurshipSummit
Чуулганы Твиттер дэх албан ёсны данс: @Mesummit2014

 ХЭРХЭН ХОЛБОО БАРИХ ВЭ?

Н. Батсүх 99637887, 350997
Г. Үүрдмандах 99101839

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.