Автомат жолоодлого бүхий автомашин дээр ажиллаж байгаа компаниуд /зураг/

Автомат жолоодлого бүхий автомашин дээр ажиллаж байгаа компаниуд /зураг/


Автомат жолоодлого бол яах аргагүй автомашины салбарын ирээдүйн билээ. Автомашин үйлдвэрлэгч компаниуд бүгд л тус технологийг хөгжүүлэхийн тулд асар их мөнгө, цаг хугацааг үүнд зарцуулах болсон. Магадгүй энэ нь тэдний оршин тогтнох баталгаа эсвэл ширүүн өрсөлдөөнд амьд үлдэх ганц боломж нь байж болох юм. Ингээд бид тус технологи дээр ажиллаж буй компаниуд болон тэдний туршилтын загварын зургийг та бүхэнд толилуулж байна.

Google компани хамгийн анх туршилтаа Toyota Prius машин дээр хийж эхэлж байжээ.

Төд удалгүй Google компани туршилтдаа Lexus RX450h загварын машиныг ашиглах болов.

2014 оны 5 дугаар сард Google компани өөрсдийн зохион бүтээсэн автомат жолоодлого бүхий машины загвараа олон нийтэд танилцуулав. Бусдын бодвол хамгийн хол зайд туршилт явуулж асар их дата цуглуулсан.

Урд хөршийн интернет гигант Baidu компани мөн л энэ технологи дээр ажиллаж байгаа юм. Тэд туршилтаа BMW 3-Series Gran Turismo машин дээр хийж байгаа аж.

Шведийн Volvo компани мөн л 2014 оны 5 сараас эхлэн өргөн хүрээний судалгаа, туршилтыг явуулж эхэлсэн байна.

Харин Ford компани 2015 оны 11 сараас эхлэн тус чиглэл уруу орсон юм. Тэд өөрсдийн Mondeo загварын автомашин дээр туршилтаа явуулж буй юм байна.

Такси үйлчилгээний Uber компани мөн л энэ салбарт их найдлага тавьж байгаа юм. Учир нь тэдний одоо үзүүлж буй үйлчилгээтэй тус технологи нь нягт холбоотой юм. Хөгжүүлэлтийн ажлыг мөн л 2014 онд эхэлсэн бөгөөд Uber-н охин компани болох Uber Advanced Technology Center хариуцан гүйцэтгэж байгаа аж.

Германы BMW компани мөн л өөрсдийн хөгжүүлэлтийг хийж байгаа. Маш жижиг хэмжээтэй мэдрэгчүүд машины дээд хэсэгт байрласан бөгөөд үлдсэн хэсэг эх биед нь суурилагдсан байна.

Mercedes-Benz компани өөрсдийн автомат жолоодлого бүхий F015 автомашинаа 2015 онд Лас-Вегас хотноо болдог технологийн CES үзэсгэлэн дээр танилцуулсан билээ.

ОХУ-н автомашин үйлдвэрлэгч КАМАЗ мөн л автомат жолоодлогын систем дээр ажиллаж буй юм байна.

Apple компанийг автомашин дээр ажиллаж байгааг буюу “Титан” төслийг эхлүүлсэн болохыг олон эх сурвалж баталж байгаа ч албан ёсоор огт зарлагдаагүй байгаа юм. Одоогоор Apple-н автомашины талаарх тодорхой  мэдээлэл юу  ч байхгүй байна.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.