Таны бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг жор #1

Таны бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг жор #1


Хүн бүрд ижил 24 цаг оногдсон байхад яагаад зарим нэг хүмүүс танаас илүү их бүтээмжтэй ажилладаг бол гэж та ер нь бодож байв уу? Тийм ээ хариулт нь тун энгийн. Тэд бүтээмжтэй ажиллах жорыг танаас өмнө олж мэдээд хэрэгжүүлсэнд л учир нь байгаа юм.

Нэг хүн өдөрт жижиг, том гэлтгүй зуу зуун аль эсвэл мянга мянган шийдвэр гаргаж байдаг. Хэрвээ та жаргалтай, үр дүнтэй амьдрахыг хүсвэл таны гаргаж буй эдгээр олон зуун шийдвэрүүд мөн л чанартай байх хэрэгтэй. Мэдээж энэ бүхэн таны хэнтэй цагийг өнгөрөөж, юунд цаг заваа зарцуулж, хийж байгаа ажлынхаа эцсийг үзэж чадаж буй эсэхээс ихээхэн хамааралтай. Хүн болгон батлагдсан бүтээмжийн жорыг өдөр бүр ажил, амьдралдаа ашиглаж чадвал илүү их зүйлийг амжуулж чадна. Тиймээс бид та бүхэнд хэд хэдэн аргыг танилцуулах гэж байна.

#1. ГАНЦ ЗҮЙЛ 

Энэ аргыг олонд таниулж, алдартай болгосон хүн бол үл хөдлөх хөрөнгийн энтрепренер, зохиолч Gary Keller юм. Тэрээр бүтээмж дээшлүүлэх тус аргыг ашиглан олон оронд салбартай Keller Williams Realty үл хөдлөх хөрөнгийн компаниа амжилтад хүргэсэн нэгэн.

Бидний ихэнх нь хүчин чармайлтаа гол зорилгод хүрэхэд тусгүй жижиг зүйлсийг хийж гүйцэтгэхэд зориулдаг. Эцэс сүүлд нь өнөөх урдаа тавьсан зорилгодоо хүрч чадалгүй бүтэлгүйтэх нь элбэг. Харин ГАНЦ ЗҮЙЛ арга танд жинхэнэ өөрчлөлтийг авчрах, нэг л гол ажил/зүйл/шийдвэр дээр төвлөрөх боломжийг олгоно. Та доорх асуултуудад нэг хариулаад үзээрэй.

The-one-thing

Энэ аргыг ойлгохын тулд та өнөөдөр эсвэл энэ сар, жил гүйцэтгэх ажлын жагсаалтаа, эсвэл биелүүлэх зорилгоо эргэн нэг харах хэрэгтэй. Тэгээд тэрхүү зорилгодоо хүрэхэд тань туслах хамгийн чухал, бусад зүйлийг хялбар эсвэл хэрэггүй болгох, голчлон хийх ёстой нэг зүйл минь юу вэ? гэж та өөрөөсөө асуух хэрэгтэй. Улмаар та тухайн өдрөө хийж амжуулах ганц чухал зүйлээ бусад зүйлээсээ тодруулж бичих хэрэгтэй. Хийж гүйцэтгэх 2-3 жижиг зүйлсийг дээр нь нэмж өгч болно.

Жишээ:

Хэрвээ та Орос хэл сурч байгаа бол Орос хүнтэй харилцаж, ярилцахад илүү их анхаарах хэрэгтэй.

Борлуулалтаа ихэсгэх хэрэгтэй байгаа бол бүгдийг өөрөө хийх гэж оролдож байхаар мундаг борлуулагчийг олж авахад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

One thing

Яг энэ аргыг өдөр тутам марталгүй ашиглахыг хүсвэл та One Big Thing апп-г утсандаа суулгаад ашиглах боломжтой. Цаасан дээр мөн бичиж ашиглаж болно л доо гэхдээ өнөөх цаасаа алга болгоод эсвэл нэг газар мартаад байвал хэцүү. Оронд нь энэ бяцхан, хялбар аппийг ашиглахыг зөвлөж байна.

Таалагдсан бол цааш түгээж олон хүнд хүргээрэй!!! LIKE & SHARE

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Мөөгий

    Залуу хүний хувьд танай сайтаас маш олон мэдлэг мэдээллийг олж авдаг шүү. Миний мэдэх хамгийн үр өгөөжтэй сайт. Та бүхэн хэзээ нэг өдөр амжилт бүтээлийн оргилд гарсан байна гэдэгт бат итгэж байна. Амжилт.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.