IBM Watson чадвараа нэгээр нэмэв /видео/

IBM Watson чадвараа нэгээр нэмэв /видео/


Одоо цагийн цор ганц элдэвтэй супер компьютер болох IBM Watson гэрэл зургийн тайлбарыг өгүүлэх, шинэ жилээр эрэлттэй борлуулагдах барааг таамаглах, дууны үг зохиох, зохиол бичих, текст шинжлэх гээд элдэв ажлыг маш нарийн гүйцэтгэх чадвартай. Тэгвэл тэрээр саяхан киноны трейлер бүтээж сурчээ. Өнгөрсөн 7 хоногт 20-р Зуун Фокс кино компани шинээр гаргаж буй sci-fi, thriller төрлийн Morgan бүтээлийнхээ трэйлер хийх ажлыг хиймэл оюун ухаант компьютерт даалгахаар шийдсэн байна. Учир нь тус кино нь өөрөө хиймэл оюун ухааны талаар юм.

IBM компанийн судлаачид Watson-г уг даалгаварт бэлдэхийн тулд 100 гаруй аймшгийн киноны трейлэр дээр эхлээд ажиллуулж туршлага суулгасан байна. Улмаар супер компьютер кино трейлерийн дэс дараа, уялдаа холбооны санааг гаргахын тулд дуу, дүрс, болон найруулгын хэд хэдэн шинжилгээ хийжээ.

Morgan кинон дээр ажилласан Watson киноны 6 минутын урттай 10 үзэгдлийг л таслан авч ашигласан байна. Мөн тэрээр трейлер хийх хугацааг ердөө 24 цаг болгон багасгав. Өмнө нь бол хүмүүс 10-30 өдрийг зарцуулж байж эцсийн трейлерийг гарган авдаг байлаа. Ямартай ч Morgan кино нь хиймэл оюун ухааны бүтээсэн анхны трейлер болов.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.