Роботууд бидний ажлын байрыг булаах уу?

Роботууд бидний ажлын байрыг булаах уу?


Их Өгөгдөл болон өгөгдлийн шинжлэх ухаан дээр төвлөрөн ажилладаг Kaggle компанийг үүсгэн байгуулагч Энтони Голдблум TED арга хэмжээн дээр нэгэн сонирхолтой илтгэлийг тавьсан байна. Түүний илтгэлийн гол сэдэв бол ирээдүйд яг ямар ажлын байрыг робот болон технологиуд орлох вэ юм.

Тэрээр яриагаа “Надад Яли гэх нэртэй зээ дүү бий. Тэрээр дөнгөж 9 сартай. Ялигийн ээж эмч, харин аав нь хуульч. Яли коллежид орох тэр үед түүний ээж, аавын эрхэлж байсан ажлын байр нэлээд өөрчлөгдсөн байх болно.” хэмээн  хэлснээр эхэлсэн юм.

2013 онд Оксфордын эрдэмтэн судлаачид нэгэн судалгааг явуулж, 2 ажлын байр тутмын нэгийг нь робот эсвэл ямар нэг тусгай технологи бүрэн орлох эрсдэлтэй болохыг олж тогтоожээ. Тэдгээр ажлын байрны ихэнхийг нь машин сургалтад суурилсан технологи орлох болно гэдгийг эрдэмтэд мөн онцлон хэлсэн байна.

Машин сургалт – хиймэл оюун ухааны хөгжлийн хамгийн хүчирхэг салбарын нэг. Тус технологийн нь их хэмжээний өгөгдлийг задлан шинжлэн, түүнээсээ суралцаж, тэр чинээгээрээ хүнтэй төстэй үйл хөдлөлийг хийх, бие даан шийдвэр гаргах боломжтой болдог аж.  Энтони Голдблум цааш үргэлжлүүлэн хэлэхдээ “Манай компани яг л энэ салбарт ажилладаг. Бид энэ чиглэлийн хэдэн зуун мэргэжилтнүүдтэй холбоотой ажилладаг. Бид машинууд юу хийж чадах, чадахгүй, ямар ажлын байрыг орлох боломжтой зэргийг хэлж чадна.гэв.

Машин сургалтын алгоритмуудыг 90-ээд оноос эхлэн хэрэглээнд ашиглах болжээ. Эхэн үедээ тус технологи нь хялбархан даалгавруудыг хийж гүйцэтгэдэг байв. Хүсэлтийн дагуух санхүүгийн эрсдэлийг үнэлэх, электрон шууданг ангилах гэм мэт. Гэвч сүүлийн хэдэн жилд тус салбар асар хурдтай өөрчлөгдөн, маш их ахиц дэвшил гарчээ.

2012 онд манай компани сурагчдын эссенд дүн тавих чадамжтай алгоритмыг боловсруулсан юм. 2015 онд бид хүний нүдний зурагны тусламжтай нүдний торлог бүрхэвчийн өвчлөлийг тогтоох алгоритмыг боловсруулсан. Үр дүн нь нүдний эмч нарын оноштой давхцаж байсан.” -хэмээн Голдблум хэлэв.

Хэрэв машинд хэрэгтэй их өгөгдлийг нь өгвөл зарим нэг хүрээнд хүнээс илүү гарах боломжтой. Багш бүхий л амьдралынхаа туршид 40 мянган эссе унших бол нүдний эмч 50 мянган хос нүд үзнэ. Машинууд хэдэн мянган эссе уншиж дүгнэх, хэдэн мянган хос нүд шинжлэх ажлыг ердөө л хэдхэн минутад хийж гүйцэтгэж чадна.

“Асар их хэмжээний өгөгдөлтэй танилцаж шийдвэр гаргах ажил дээр бол бид машинуудтай эн зэрэгцэж чадахгүй.” болохыг энтрепренер илтгэгч маань мөн онцлов хэлэв.

Гэхдээ Голдблумын хэлж буйгаар зарим нэг зүйл зүйл дээр машинуудын хүч хүрэхгүй аж. Маш бага хэмжээний өгөгдөл буюу хэдхэн орц өгөгдсөн үед машинууд юу хийхээ мэдэхгүй, оновчтой бус шийдвэр гаргадаг байна. Алгоритм амжилттай ажиллахыг тулд түүнд маш их хэмжээний өгөгдөл, мэдээлэл хэрэгтэй аж.

robots take over

Жишээ болгон тэрээр инженер Перси Спенсерын түүхийг ярьсан юм. Дэлхийн хоёр дугаар дайны үед Перси Спенсер яг дэргэд нь өрнөж байсан нэгэн сонирхолтой үзэгдлийг ажиглажээ. Богино долгионы (magnetron) гэрлийн ойролцоо байсан шоколад хайлж байсан явдал байв. Үүнээс санаа аван тэрээр та бидний өдөр тутам ашигладаг богино долгионы зуухыг зохион бүтээжээ. “Шинэлэг, шинийг эрэлхийлсэн шийдвэр гаргах хэрэгтэй нөхцөлд машинууд бидэнтэй өрсөлдөж чадахгүй. Хэдий хэмжээ нь жижигхэн ч гэсэн хүмүүс ийм шийдвэр гаргалтыг өдөрт хэдэн зуун удаа хийдэг.” хэмээн Голдбрум өгүүлэв.

Голдблумын үзэж буйгаар ирэх хэдэн жилд машинууд аудитын болон хуулийн хүрээнд нэгэн хэвийн асуудал болсон ажлууд дээр ажиллах бүрэн боломжтой болох аж. Гэхдээ тэд татвар зэрэг иж бүрэн ажлуудыг хийхгүй юм. Нягтлан бодох бүртгэл болон хуулийн салбарт ажлын байрууд хэвээр орших боловч багасах аж. Харин машинууд маркетинг, шинэ санаа, шийдэл шаардаж байдаг ажлын байрыг орлож чадахгүй. Бизнесийн стратеги тодорхойлох, маркетингийн аян явуулах зэрэг ажлыг хүмүүс үргэлжлүүлэн хийх болно гэдгийг тэрээр онцолсон юм.

“Тэхээр Яли чи ямар ч зам сонгосон бай, тэрхүү зүйл чинь чамаас өдөр бүр ямар нэг сорилтыг шаардаж байх хэрэгтэй. Тэгэх аваас чи үргэлж машинуудын урд алхах болно”- Энтони Голдблум

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.