2015 онд долларын тэрбумтан 149-өөр нэмэгдэв

2015 онд долларын тэрбумтан 149-өөр нэмэгдэв


2015 онд дэлхий долларын тэрбумтнуудын тоо 6.4%-иар буюу 149-өөр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 1 тэрбум долларын хөрөнгөөс дээш хөрөнгөтэй хүмүүсийн тоо 2473-т хүрсэн болохыг мэдээлэл, судалгааны Wealth-X компанийн суулд явуулсан судалгаагаар тогтоосон байна.

1 тэрбумаас дээш хөрөнгөтэй хүмүүсийн нийт хөрөнгийн хэмжээ 5.4%-иар өсөж $7,683 тэрбум долларт хүрчээ. Тус дүн нь дэлхийн эдийн засгийн 10%-тай тэнцэнэ гэсэн үг. АНУ болон БНХАУ-аас бусад бүх орны дотоодын нийт бүтээгдэхүүнээс өндөр үзүүлэлт юм.

Шинээр төрсөн тэрбумтнуудын ихэнх нь Ази тивээс төрөн гарсан байв. Өнгөрсөн онд гэхэд л Ази тивээс 46 хүн тус жагсаалтад шинээр нэмэгдсэн байна. Харин тэрбумтныхаа тоогоор Европ тив 806 гэсэн үр дүнгээр нэг дүгээрт жагсаж, Ази удаах байранд нь 645 гэсэн тоогоор оров.

Эдгээр тэрбумтнуудын дийлэнх нь санхүүгийн салбараас төрөн гарсан байдаг байна. Мөн нийт тэрбумтнуудын 70.1% нь бакалаврын зэрэгтэй бол 22% нь Мастерын зэрэгтэй.  Хамгийн гайхалтай нь нийт тэрбумтнуудын 56% нь буяны үйлс хийх дур сонирхол, хүсэл эрмэлзэлтэй гэсэн үр дүн байв.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.