Тесла компани SolarCity-г $2.6 тэрбумаар авахаар болов

Тесла компани SolarCity-г $2.6 тэрбумаар авахаар болов


Энэ оны 6 сарын 21-ны өдөр Элон Маскын Тесла Моторс компани нарны хавтан борлуулагч суурилуулагч, салбартаа тэргүүлэгч SolarCity компанийн бүх хувьцааг $2,5 – $3 тэрбумаар худалдан авах саналыг хүргүүлсэн байна. Аль аль компаниуд хувьцаа эзэмшигчид болон удирдлагууд нь уг хэлцлийг зөвшөөрсөн болохыг 8 сарын 1-ны өдөр өөрсдийн албан сайт дээрээ нийтэлсэн байна. Хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаа энэ оны сүүлээр бүрэн дуусах төлөвтэй байгаа аж. SolarCity компанийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа бүрдээ Теслагийн 0,11 ширхэг хувьцааг эзэмших юм байна. Учир нь Тесла Моторс компани 32 гарам тэрбум долларын үнэлгээтэй бол SolarCity компани үнэлгээ 2,6 тэрбум.

Тесла компани хэзээ ч дан ганц цахилгаан автомашин үйлдвэрлэгч байсангүй. Харин тэдний туйлын зорилго нь үргэлж тогтвортой хөгжил байсаар ирсэн болохыг Элон Маск мэдэгдэлдээ онцлон хэлсэн байна. Тесла компани эрчим хүчний хувийн экосистемийг бий болгохын тулд SolarCity компанийг худалдан авч өөртөө нэгтгэх нь зайлшгүй явдал байв. Нэгдэл амжилттай явагдсаны дараа Тесла компани цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч, хуримтлуулагч, суурилуулагч, түгээгч цахилгаан автомашин үйлдвэрлэгч гэсэн эрчим хүчний томоохон компани болон хувирах юм.

Нэг компани болсноор эрчим хүч үйлдвэрлэдэг, хуримтлуулдаг, зарцуулдаг уламжлалт арга хэлбэрийг илүү сайжруулах болно.

Хоёр компани нэгдэн хүчээ нэгтгэснээр үр ашигтай ажиллаж, үйлдвэрлэх болон суурилуулах өртгийг буруулах, хэрэглэгчдийн цаг болоод мөнгийг хэмнэх, нэгдсэн нэг апп гээд олон боломж бий болох юм байна. Мөн Тесла өөрсдийн нэрийн дэлгүүрүүдээр SolarCity-н бүтээгдэхүүнүүдийг борлуулах бөгөөд хэрэглэгчид нэг цэгээс эрчим хүчний бүхий л хэрэгцээгээ хангах бололтой. SolarCity-н бүтээгдэхүүнүүд нарнаас өндөр үр ашигтай эрчим хүч үйлдвэрлэж, Теслагийн Powerwall хуримтлуулж ухаалаг зарцуулалтыг хийж таны гэр болон цахилгаан машиныг эрчим хүчээр хангана.

SolarCity -г үүсгэн байгуулагч, COO Peter Rive, захирал Elon Musk , үүсгэн байгуулагч, CEO Lyndon Rive нар 2012 оны 12 сарын 13-ны өдөр NYSE дээр IPO хийх үеэр.

SolarCity -г үүсгэн байгуулагч, COO Peter Rive, захирал Elon Musk , үүсгэн байгуулагч, CEO Lyndon Rive нар 2012 оны 12 сарын 13-ны өдөр NYSE дээр IPO хийх үеэр.

Маск энэ бүгдийг урьдаас ч төлөвлөсөн байж болох юм. Тэрээр SolarCity компанитай үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш холбогдсон нэгэн. SolarCity-г анх 2006 онд Элоны үеэлүүд болох ах дүү Lyndon болон Peter Rive нар Элоны туслалцаатайгаар үүсгэн байгуулж байжээ. Элон Маск тус компанийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд нийт 22%-г эзэмшдэг. 9 сарын 12-г хүртэл SolarCity компанийн 45 хоногийн “go-shop” хугацаа хэрэгжих юм байна.

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.