Дэлхийг өөрчлөх Гига-Үйлдвэрийн цомхон нээлт /Tesla/

Дэлхийг өөрчлөх Гига-Үйлдвэрийн цомхон нээлт /Tesla/


Технологийн салбарын манлайлагчид ээлж дараалан хийж, бүтээж буй гайхалтай төслүүдийнхээ үр дүнг нийтэд зарласаар. Саяхан Facebook компанийг үндэслэгч Марк Зукерберг дэлхийн хүн бүрийг интернетэд холбох гэсэн дэндүү амбицтай төслийнхөө үр дүнг амжилттай танилцуулсан бол энэ удаад Элон Маск. Ирээдүйг бүтээгч Элон Маскын Тесла Моторс компани 2014 онд нэгэн сүрлэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаагаа зарласан нь цэнэг хураагуурын дэвшилтэт үйлдвэр байв. Эх дэлхийг шатамхай түлшнээс ангижруулах чадалтай тус үйлдвэрийг дэлхий дээрх хамгийн том, дэвшилтэт технологитой эрчим хүчний үйлдвэр гэж ойлгож болно.

Тесла Моторс компани энэ оны 4 сард нийтэд зориулсан Model 3 загварын цахилгаан машинаа танилцуулж тэр дороо 400 гарам мянган хүнээс захиалга авж чадсан билээ. Тийм ээ Элон Маскын Мастер төлөвлөгөөний эхний хэсэг энэ байв. Нийтэд зориулсан, боломжийн үнэтэй, загвар хийц сайн цахилгаан машин бүтээх. Төлөвлөгөөний эхний хэсэг амжилттай болсон тул тэрээр саяхан хоёр дугаар хэсгийг нь танилцуулсан билээ. Үүнд олон тоогоор цахилгаан машин үйлдвэрлэх, цахилгаан ачааны машин, машинаа хуваалцан түрээслэх сүлжээ, бүрэн автомат жолоодлого, цэвэр эрчим хүч түгээх зэрэг зүйлс багтсан байв. Жилдээ 500,000 мянган ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэнэ гэдэг тоглоом биш. Тиймээс ч тэрээр энэ бүгдийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс, урьдаас энэхүү гига үйлдвэрийн төслийг эхлүүлжээ. Тус нүсэр байгууламж Теслагийн машинуудын батерейг үйлдвэрлэхээс гадна, шинээр танилцуулсан өрх гэр, барилга байгууламжийн эрчим хүчийг хангах Powerwall болон Powerpack-н литий-ион батерейг үйлдвэрлэх аж. Ийм хэмжээний бүтээн байгуулалтыг ганцаараа хийнэ гэдэг санхүүгийн, технологийн хувьд ч тэр бэрх асуудал. Тесла компани Гига үйлдвэрийг Японы Panasonic компанитай хамтран хөрөнгө оруулж, байгуулж байгаа юм.

Гига үйлдвэр Невада мужид баригдаж байгаа бөгөөд 2020 онд бүрэн ашиглалтад орсны дараа, 2013 онд дэлхий тэр чигтээ үйлдвэрлэсэн хэмжээний батерейг дангаараа үйлдвэрлэх юм. Дэлхийн хүчин чадлыг 2 дахин нэмнэ гэсэн үг. Төслийн талаарх дэлгэрэнгүйг манай өмнөх нийтлэлээс олж уншаарай.

7 дугаар сарын 29-ны өдөр үйлдвэрийн эхний хэсэг ашиглалтад орсны нээлтийг цомхон хүрээнд буюу хөрөнгө оруулагч, хамтрагч, сэтгүүлч, үнэнч хэрэгдэгчдийнхээ дунд зохион байгуулсан байна. 5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар босож байгаа тус байгууламжийн ердөө 14%-н л одоогийн байдлаар ашиглалтад ороод байгаа аж. Ингээд та бүхэндээ нээлтийн арга хэмжээний зарим нэг зургуудаас сонирхуулж байна.

Aerial-view-July-2016-Northeast-1024x767

5 тэрбум долларын бүтээн байгуулалт

tesla1

tesla3

tesla5

Нээлтийн арга хэмжээнд уригдсан зочдын унаанууд

tesla6

tesla7

Ашиглалтад ороод буй 14%

tesla8

tesla9

Сүүлд танилцуулагдсан Model 3 загвар

Сүүлд танилцуулагдсан Model 3 загвар

tesla4

tesla11

 tesla12

CEO Элон Маск, CTO Страубел, Panasonic executive Yoshi Yamada нар нээлтийн үеэр

CEO Элон Маск, CTO Страубел, Panasonic executive Yoshi Yamada нар нээлтийн үеэр

tesla14

Өрх гэрт зориулсан Powerwall бүтээгдэхүүн

Өрх гэрт зориулсан Powerwall бүтээгдэхүүн

Албан байгууллагад зориулсан PowerPack

Албан байгууллагад зориулсан PowerPack

tesla15

Гига үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн

tesla16

Ирээдүй = Сэргээгдэх эрчим хүч

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.