Дэлхийг бүхэлд нь интернетэд холбох эхний алхам амжилттай

Дэлхийг бүхэлд нь интернетэд холбох эхний алхам амжилттай


Facebook компанийн Connectivity Lab-н бүтээсэн интернет түгээх Aquila дрон эхний, туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэлээ.  Өмнө нь бид та бүхэнд “Дэлхийн хүн бүрт хүрэх өндөр хурдны интернет” гарчигтай гурван цуврал нийтлэлийг хүргэж байсан билээ. Тухайн үед Facebook-н сэдсэн тус санаа үнэхээр хэцүү, биелэгдэшгүй мэт санагдаж байсан ч өнөөдөр би энэ бүхэнтэй эвлэрч байна. Уншигч та бүхэн чухам яагаад Aquila дронийг хийж байгаа, ямар төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа зэрэг зүйлийг манай өмнөх нийтлэлүүдээс олж уншаарай.

Бүрэн хэмжээний загварын туршилт 6 дугаар сарын 28-ны өдөр явагдсан болохыг Facebook компани энэ сарын 21-ны өдөр л  олон нийтэд мэдээлсэн байна. Aquila дрон онгоц нь машинаас 3 дахин бага жинтэй, Boeing 737 нисэх онгоц шиг урт далавчтай бөгөөд ердөө 3 ширхэг үсний сэнсний эрчим хүчээр ажиллах чадалтай онгоц аж. 2 жилийн хугацаанд хөгжүүлж, жижгэрүүлсэн загварыг нисгэж үзсэний эцэст ийнхүү бүрэн хэмжээний хувилбар амжилттай хөөрч, газардсан байна. Дахин сануулахад дрон онгоц нь нарны эрчим хүчээр ажилладаг бөгөөд хязгаарлагдмал бүс нутагт интернет түгээх зорилготой. Facebook-н мэдээлснээр дрон 600м өндөрт хөөрч 96 цагийн турш туршилтын нислэг үйлдсэн байна. 96 цагийн хугацаанд инженерүүд аккумулятор, автожолоодлого, аэродинамик гэх мэт бүхий л хэсгийн хэрэгцээт тоо мэдээг цуглуулж авчээ. Туршилтын гол зорилго бол лабораторид хийсэн математик тооцооллоо бодит орчинд шалгах явдал юм.

aquila test

Зүүн гар талаас: Mark Zuckerberg, Facebook-г үндэслэгч, CEO; Jay Parikh, дэд бүтэц, инженерчлэл хариуцсан захирал; Kathryn Cook, Aquila-н техник, программ хангамж хариуцсан менежер; Yael Maguire, Connectivity Lab-н тэргүүн.

Хэдий амжилттай газардсан ч сүүлийн агшинд бага зэргийн гэмтэл илэрсэн байна. Facebook-н мэдэгдэж байгаагаар Aquila-гаар интернет түгээхийн тулд юун түрүүнд дараах хоёр асуултад хариулах хэрэгтэй бололтой. Дрон өөрийгөө өдөр, шөнө эрчим хүчээр хангахын тулд хангалттай их эрчим хүч нарнаас хуримтлуулж чадах эсэх. Учир нь тус дрон 90 хоногийн турш агаарт ниснэ. Хоёр дахь нь одоо интернет түгээж байгаа системээс илүү үр ашигтай байж чадах эсэх юм. Юу ч гэсэн тэд эхний алхмаа тун чамлахаар амжилттай хийж чадлаа. Дараагийн зорилго нь зорилтот өндөр болох 18-27 км өндөрт 112-128 км/ц хуртай нисгэж үзэх. Марк Зукерберг болон Фейсбүүкийн зорилго бол дэлхийн хүн бүрийг хооронд холбох явдал. Энэ төслийн ачаар тэд хязгаарлагдмал орчинд буй 1.6 тэрбум хүнийг интернеттэй болгож чадна. Мэдээж энэ бүхэнд дахин 2 жилийн хугацаа шаардлагатай бололтой. Туршилтын бичлэгийг хүлээн авна уу.

 

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Mundaguud

    edgeer mundaguud zaluuhan yum delhii arai uuroor ergeed bh shig chi yu hiij chadna amjiltand hurne gedeg shig l

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.