XIAOMI-н ертөнц буюу экосистем

XIAOMI-н ертөнц буюу экосистем


Урд хөршийн хүчирхэг бренд болох XIAOMI-г та ухаалаг утас болон powerbank л үйлдвэрлэдэг гэж бодож байна уу. Тэгвэл эндүүрч ээ. Xiaomi-н экосистемд багтах бүтээгдэхүүнүүд таны гэрийг болон өөрийг тань бүрэн ухаалаг болгоно гээд хэлчхэд болох байх. Ус цэвэршүүлэгч, будаа агшаагч, гэрэл, фитнесс бугуйвч, чихэвч, камер, зурагт, цахилгаан унадаг дугуй гээд бараг бүгдийг үйлдвэрлэдэг. Ухаалаг хувцаснаас бусдыг нь хийдэг гэвэл буруудахгүй биз.

Xiaomi-г хэрхэн яаж олон бүтээгдэхүүн хөгжүүлж үйлдвэрлэдэг болохыг та гайхаж байж болох юм. Тус компани Хятадын стартап компаниудад тогтмол хөрөнгө оруулалт хийж байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл тэд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж яваа стартап компаниудад хөрөнгө оруулалт хийж тодорхой хувийг эзэмшин, эцсийн бүтээгдэхүүн гаргахад нь тусална. Улмаар тухайн стартап компани эцсийн бүтээгдэхүүнээ бэлэн болгомогцоо Xiaomi-н түүхийн эд нийлүүлэгч болон масс үйлдвэрлэлийн нөөц, технологийг ашиглан бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэнэ. Ингээд худалдаалахад бэлэн болсон бүтээгдэхүүн Xiaomi-н нэр дээр, xiaomi-н онлайн дэлгүүрээр борлуулагдах юм. Компанийг үүсгэн байгуулагч, CEO Lei Jun-ны хэлж байгаачлан Xiaomi 100-аад стартап компанид хөрөнгө оруулалт хийж маш том эко системийг бий болгох аж. Тийм ээ энэ бол Xiaomi-н өсөлтийн стратеги.

Магадгүй та ухаалаг утас авах гэж байгаа бол таны дараагийн сонголт Xiaomi-н Mi загварын утаснууд байж болох юм. Үнэ, чанар, хийц загвар гээд бүх зүйл бүрдсэн. Улмаар та өөрийн гэрт mi экосистемийг бүрдүүлж гэрээ ухаалаг болгох боломжтой. Манайд улсад xiaomi-н албан ёсны борлуулагчийн газар ажиллаж байгааг мөн дуулгахад таатай байна. Та бүхэн дараах холбоосоор орж сонирхоно биз.

xiaomi universe

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.