“Цахилгаан Болт”-н түүх /видео/

“Цахилгаан Болт”-н түүх /видео/


Бразилын Рио-де-Жанейро хотноо болох Зуны Олимпын 31 дэх удаагийн наадам эхлэхэд 13 хоног үлдээд байгаа билээ. Тус наадам нь томоохон брендүүдийн хувьд өөрсдийгөө сурталчлах сайхан боломж юм. Gatorade бренд болон Оскарын шагналт түүх өгүүлэгч Moonbot Studios нар хамтран дэлхийн хамгийн хурдан хүн болох Усейн Болтын түүхийг өгүүлсэн “The Boy Who Learned To Fly” нэртэй 6 минутын богино хэмжээний анимэйшнийг бүтээжээ.

Хэрвээ та өөрийн брендийн контент бүтээх гэж байгаа бол видео нь хамгийн оновчтой сонголт байж болох юм. Хангалттай сайн, зугаатай, сонирхолтой контент бүтээсэн байхад түүнийг үзэх хүн хангалттай олон бий. Тэр тусмаа тамирчдыг хамруулах бүр ч их давуу талтай. Учир нь тамирчид болон хөгжөөн дэмжигч хоорондын харилцаа холбоо өмнө нь байгаагүйгээр бат бөх, ойр болсон. Хэдийгээр Gatorade-н кампанит ажил ч гэсэн та тус брендийг видеоны турш ердөө хоёр удаа, сүүлийн хэсэгт л олж үзэх болно. Ингээд та бүхэн дэлхийн хамгийн хурдан хүний түүхийг өгүүлсэн богино хэмжээний анимейшн аа хүлээн авч үзнэ үү.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.