Facebook Messenger-н шинэчлэл: SMS, шинэ эможи, тоглоом, Home

Facebook Messenger-н шинэчлэл: SMS, шинэ эможи, тоглоом, Home


Facebook-ээс өрх тусгаарлан гарсан Messenger чатыг өнөөдөр дэлхий даяар 900 гаруй сая хүн тогтмол ашиглаж байна. Энэхүү чатаар хүмүүс өдөр бүр хоорондоо чааталж, харилцаж, холбогдож байгаа билээ. Бидний харилцааны салшгүй нэгэн хэсэг хэдийнээ болжээ. Тусдаа гарч өөрийн гэсэн эко системээр хөгжих болсон тус апп өнгөрсөн хугацаанд багагүй сонирхолтой шинэчлэлийг хийж чадсан юм. GIF зураг дэмждэг болохын зэрэгцээ олон төрлийн стикер зурагтай болсон. Өрсөлдөгч апп болох Telegram-н адил ботуудтай болсон. Google, Amazon-ны адил Messenger-т суурилсан ухаалаг туслах M болон төлбөрийн системийг тодорхой хүрээнд хаалттайгаар туршиж байгаа гээд зөндөө.

Саяхан Messenger дотор нуугдаж байсан шатар, сагсан бөмбөг гэсэн хоёр тоглоом ил болсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ удаа тэд Copa America болон Евро 2016-тай зэрэгцэн хөлбөмбөгийн тоглоомтой болсноо зарлалаа. Хэрхэн яаж тоглохыг доорх дүрс бичлэгээс үзнэ үү. Миний рекорд одоохондоо 12 шүү.

https://www.facebook.com/davidm/videos/10157150390520195/

Messenger апп HOME гэсэн шинэ цэстэй болж байгаа юм байна. 900 сая хүний өдөр бүр тогтмол ашигладаг харилцааны гол хэрэгсэл хялбар хийгээд маш зохион байгуулалттай байх ёстой. Иймээс тэд тогтмол харилцдаг хүмүүс, төрсөн өдрийн эзэд, идэвхтэй байгаа хүмүүс гээд ангилан харуулдаг болж байгаа юм байна. Дэлгэрэнгүйг доорх дүрс бичлэгээс үзнэ үү.

tweet

It's already been a busy week with the launch of SMS in Messenger for Android, and our brand new ⚽️ game, but wait… there's more!We're taking a first stab at reinventing the inbox. When you think about it, since the invention of the first messaging systems, inboxes have always been the same. Dull, chronological lists of threads. With over 900 million people using Messenger, and increasingly more businesses and services, we wanted to make the inbox a really fast and useful place for you to find relevant people and conversations to start or resume. This is why we're excited to begin the roll out of your new home on Messenger.While this may seem like a small step, I'm sure you'll find a lot of increased utility in this change as you get used to it. Please give it a try, and as always, let us know how we can make it even better for you! tweet

Posted by David Marcus on Thursday, June 16, 2016 tweet

Messenger-т 1200 төрлийн шинэ эможи нэмэгдсэн болохыг мөн мэдэгдлээ. Facebook компани мессенжерийн ертөнцийн эможийг нэг стандарттай болгожээ. Юу гэсэн үг вэ гэвэл та андройд, ios гээд ямар ч үйлдлийн систем ашигладаг бай Facebook экосистемд ахин хоосон хайрцгууд үзэгдэхгүй аж. Эможи бол харилцааны шинэ хэлбэр ч гэж хэлж болно. Хэдхэн эможи явуулаад л та юу бодож, хүсэж, ямар байдалтай байгаа нөгөө хүндээ илэрхийлж болно.

messenger emoji

Одоохондоо зөвхөн Android хэрэглэгчдэд. Та хүлээн авч буй SMS-үүдээ Messenger-тээ хүлээн авах боломжтой боллоо. Улмаар таны чатны ертөнц бүхэлдээ уг апп дотор өрнөх болно гэсэн үг. SMS харилцаагаа яг л messenger-н чат шиг ашиглана. Мөн та sms-ээр байршил, стикер, дуут зурвас илгээж болно.

messenger sms

Шинэчлэл явагдаад эхэлсэн бөгөөд улс бүрт өөр өөр хуваарийн дагуу хийгдэнэ. Та Messenger аппаа update хийхээ мартав аа.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.