Мобайл ертөнцийн хаан Facebook

Мобайл ертөнцийн хаан Facebook


Өдөр бүр апп дэлгүүрт асар олон тооны, олон орны хөгжүүлэгчдийн бүтээсэн янз бүрийн апп шинээр нэмэгдэж байдаг. Гэхдээ хүмүүс тэр бүр эдгээр аппийг татаж авч ашигладаг уу гэвэл үгүй. Хүмүүс шинэ апп суулгаад юун түрүүнд эхлээд хэрэглэж сурна. Ойлгомжгүй эсвэл төвөгтэй байх юм бол шууд л устгачихна. Таалагдлаа гэхэд хэрэглэдэг болтлоо нэлээд удна. За тэгээд найзууд нь мөн тус аппийг ашигладаггүй бол байнга ашиглана гэдэг бол бүүр ч худлаа.

Гэвч энэ бүхэн зарим нэг аппликейшнд огт нөлөөлөхгүй гэж хэлж болно. comScore-н саяхан явуулсан судалгааны үр дүнгээс үзвэл АНУ-н ухаалаг утас хэрэглэгчид дараах гурван аппийг өдөрт олон давтамжтайгаар ашигладаг байна. Бараг та гадарлаж байгаа байх. Нэг хүн дунджаар өөрийн утсанд зарцуулж буй нийт цагийнхаа тэн хагасыг буюу 50%-г нэг аппликейшнд, дараагийн хоёр дахь аппдаа 18%-г, гурав дахь аппд 10%-г гэхээр 80-аад хувийг тус 3 аппликейшнд зарцуулдаг байна.

Хамгийн их хүн, олон давтамжтай хэрэглэдэг уг апп бол Facebook. 1.65 тэрбум хэрэглэгчтэй тус үйлчилгээг АНУ-д гэхэд сард 126 сая хүн идэвхтэй ашиглаж байна. Дараагийн апп бол Youtube. Харин гурав дахь нь Facebook-ээс өрх тусгаарлаж, бүхий л боломжийг өөртөө агуулахаар зэхэж буй Messenger апп.

nomura research

SensorTower-н өгөгдлөөс үзвэл (Fig.5) өнгөрсөн 5 дугаар сард iPhone болон Android утсан дээр хамгийн их татагдсан аппликейшнүүдийг Facebook-н гэр бүл илт давамгай тэргүүлсэн байна. Нийт татагдсан аппийн 60-аас илүү хувийг Facebook-н эзэмшдэг аппууд бүрдүүлжээ. Харин үлдсэн 38 хувьд Google, Apple тэргүүтэй бусад компанийн аппликейшнүүд багтах аж.

Манайд ч гэсэн нэг иймэрхүү харьцаатай байгаа байх. Хүмүүс шинэ утас авах ч юм уу эсвэл утсаа форматлаад хамгийн түрүүнд эдгээр аппийг л татаж суулгах нь гарцаагүй. Тус аппуудтай өрсөлдөх хэмжээний сайн хийсэн, мундаг аппууд байна л даа. Гэвч тэнд танаас өөр таны мэддэг хүн бараг байхгүй тул ашиглагдахгүй болчхож байгаа юм. Facebook биднийг улам л өөртөө татахыг хүсэж байгаа бололтой. Жишээлбэл Facebook-н саяхан нэвтрүүлсэн Instant Articles гэхэд л веб хөтөч рүү үсрэлгүйгээр тухайн контентыг фейс дотроо үзэх боломжийг агуулсан. Мөн видео боломжоо улам сайжруулж LiveStream хийх гээд Youtube-н титмийг булаахаар эрчимтэй үзэж байх жишээний. Facebook-н ирэх 10 жилийн мастер төлөвлөгөөг унших бол энд дарж орно уу.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.