Таны бизнес санаа энэ хүснэгтэд байгаа үгүйг нэг шалгаад үзээрэй

Таны бизнес санаа энэ хүснэгтэд байгаа үгүйг нэг шалгаад үзээрэй


Энтрепренерүүдийг гайхалтай санаагаа хэрэгжүүлж, стартап компаниа байгуулан гарч ирэхэд хүмүүс тэднийг дараагийн Стив Жобс, Билл Гейтс хэмээн ихэд нэрлэх болж. Эсвэл тэднийг эрүүл мэндийн, биотехнологийн гэх мэт аль нэг салбарын Стив Жобс хэмээн нэрлэх нь бас бий. Тэгвэл стартап компанийн ертөнцөд дөнгөж тодорч байгаа компанийн үүсгэн байгуулагчид хөрөнгө оруулалт татахын тулд юу хийдгээ бүүр ч хачин жигтэй замаар тайлбарлах болжээ. Өнөөх онцгой санаагаа тайлбарлах гэж элдэв зүйл нурших шаардлагагүй, хэдхэн үгээр маш богино хугацаанд, хурдан тайлбарлах боломжийг энэ арга нэг талаар олгож байгаа бололтой.

Яаж вэ гэхээр тун энгийн. Та хийдэг зүйлээ ердөө ингээд л тайлбарлачихна: Хоолны Uber, Хоолны Airbnb, Гэр цэвэрлэгээний Uber, шоу, арга хэмжээний Tinder, кофены BirchBox гээд. Buzzfeed сайт эдгээр үйлчилгээ, бизнесүүдийг нэгтгэн нэгэн сонирхолтой инфографикийг хийсэн байна. Магадгүй та энэхүү хүснэгтээс өөрийн дараагийн санаагаа олох эсвэл байгаа санаагаа шалгаж үзэж болох юм. Доорх инфографикт маш сонирхолтой бизнес санаанууд байгааг олж үзлээ. Жишээлбэл дуудлагаар нохойг тань салхилуулах, дуудлагаар гэр орон цэвэрлэх, архины төрөлжсөн онлайн дэлгүүр, дрон болон завь хуваалцах үйлчилгээ гэх мэт.

is-your-startup-idea-taken

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.