Миний ашигладаг + санал болгох Telegram ботууд

Миний ашигладаг + санал болгох Telegram ботууд


Telegram messenger-г ашигладаг болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Яагаад ашиглах ёстой талаар өмнө нийтэлж байсныг уншигч та санаж байгаа байх. Хэрэглэх болсон хамгийн том шалтгаан бол мэдээллийн аюулгүй байдал, хурд хоёр гэж хэлж болно. Гэхдээ Telegram маш өргөн боломжийг агуулсан апп. Тэр тусмаа ботуудыг нь дурдахгүй байхын аргагүй. Энэ удаа би өөрийн хэрэглэдэг, үнэхээр хэрэг болдог, ач тустай хэдэн ботуудыг та бүхэнд санал болгохоор шийдлээ. Хүсвэл та өөрт таалагдсан дурын ботоо хайж олоод хэрэгдэж болно. Танд ердөө Telegram аккаунт байхад л болоо. Эдгээр нь зөвхөн миний ашигладаг ботууд гэдгийг битгий мартаарай.

#1.

Эхлээд санал болгох бот бол миний хамгийн дуртай бот гэж хэлж болно. Weatherman цаг агаарын мэдээ дамжуулагч бот. Илүү дутуу зүйл байхгүй маш энгийн тохиргоотой бот. Та хот, зурвас хүлээн авах цагаа тохируулаад л болоо. Ингээд өглөө бүр надад 9 цагт цаг агаарын мэдээ чатад маань ирнэ. Өглөө босоод хамгийн эхэнд шалгадаг notification. Мөн та маргаашийн болон ирэх 5 өдрийн мэдээг урьдчилж авч болно.

weatherman

Ашиглах: https://telegram.me/weatherman_bot

#2.

Дараагийн бот бол TempMail. Янз бүрийн сайтад бүртгүүлж ямар нэг зүйл харах эсвэл татах хэрэг зөндөө гардаг байх. Тэгвэл тус бот таны асуудлыг 10 минутын хүчинтэй хугацаатай түр зуурын мэйл үүсгэж шийдэх болно. NEW гэж бичин илгээхэд бот таны түр зуурын мэйлийг үүсгэж эргүүлэн илгээнэ.

Ашиглах: https://telegram.me/temp_mail_bot

#3. 

Жагсаалтын гуравт ToPDF bot оров. Энэ бот их том асуудлыг тань шийднэ шүү. Doc .docx .odt. .jpg файлуудыг pdf файл уруу хөрвүүлнэ. Файлаа чат уруу хавсаргаж илгээнэ. Хэсэг хугацааны дараа танд pdf хувилбарыг эргүүлэн илгээнэ. Түүнийг нь татаж аваад л ажил дуусаа.

Ашиглах: https://telegram.me/topdf_bot

#4.

Youtube Bot. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон youtube сайтад зориулсан тус ботыг ашиглан та дурын найздаа чатаар youtube-ээс видео илгээж болно. Тухайн найзынхаа чатад @youtube + илгээх видеогоо бичиж хайгаад илэрцээс сонгоно. Ингээд найз тань таны илгээсэн видеог чатан дотроо сонсох, үзэх боломжтой болж байгаа юм.

youtube

Ашиглах: https://telegram.me/youtube

#5.

Мессенжер чатыг эможи болон стикергүйгээр төсөөлөхөд үнэхээр уйтгартай. Тиймээс хэн нэгэнтэй бичиж байхдаа эможи эсвэл стикер ашиглан ямар байгаагаа, юу мэдэрч буйгаа амархан илэрхийлж болно. Хөгжилтэй байх хэрэгтэй шүү дээ. Telegram-н өөрийнх нь стикер үнэхээр янзын. Гэхдээ та тус ботыг ашиглан илүү олон стикер ашиглах боломжтой. @sticker + emoji =sticker

sticker

Ашиглах: https://telegram.me/sticker

#6.

DoLorean буюу сануулга өгөх бот. Та уг ботод тэдэн сарын тэдний өдөр тийм зүйлийг сануулаарай гэдгээ оруулж өгнө. Мөн та оруулсан сануулгын жагсаалтаа харах боломжтой.

Ашиглах: https://telegram.me/delorean_bot

#7.

Санал асуулга судалгаа авах PollBot. Эхлээд нэг зүйлийг хэлмээр байна. Бот бүр тусдаа өөрийн гэсэн чат хэсэгтэй яг л нэг contact шиг. Юун түрүүнд та PollBot чатан дотор асуулгаа бэлдэнэ. Асуултаа оруулж боломжит хариунуудыг хүртэл нэмнэ. Дараагаар нь тус ботын үүсгэсэн тусгай холбоосыг санал асуулга авах групп уруу шейр хийснээр бүх зүйл бэлэн боллоо гэсэн үг. Ингээд тухайн группийн гишүүд асуулгад хариулж та тухайн групп дотроо үр дүнг нь нээлттэй харж болно.

pollbot

Ашиглах: https://telegram.me/PollBot

#8.

Andy | Learn English Bot. Англи хэлээ сайжруулахыг хүсэж буй хэн бүхэнд зориулсан бот. Дүрмийн хичээл, шинэ үг зэрэг зүйлсийг тус боттой харилцах зарчмаар сурах болно. Сонирхолтой нь энэ бот яг л хүн шиг танд заримдаа онигоо ярьж өгч хөгжөөнө. Дээрээс нь таны найз мэт янз бүрийн элдэв хувийн зүйлс асууна.

Ашиглах: https://telegram.me/andyrobot

#9.

Шинэ мэдээ мэдээллийг заавал сайт уруу хандаж авдаг үе хэдийнээ ард хоцорчээ. Томоохон сайтууд бүгд л өөрийн гэсэн боттой болж. Юу гэсэн үг вэ гэвэл та тухайн сайтад нийтлэгдсэн шинэ, топ мэдээг шууд чатдаа хүлээн авах болно. Хүсвэл богино тайлбарыг нь уншиж болно. Эсвэл холбоос дээр дараад веб хөтчөөр тухайн мэдээг уншиж болно. Миний хувьд гэвэл Forbes, TechCrunch, BI, Meduza гэх сайтуудын ботыг суулгасан байгаа. Та хүсвэл гаднын ямар ч том сайтын ботыг суулгаж болно. NYT, Huffington Post, CNN, BBC, NBC News гээд бараг бүгд байна лээ.

https://telegram.me/businessinsider_bot

https://telegram.me/Forbesbot

https://telegram.me/TechCrunchBot

#10.

Хэрвээ та манай сайтын мэдээ мэдээллийг Telegram чатаар түргэн шуурхай хүлээн авмаар байгаа бол сайтын сувагт дараах холбоосоор нэгдээрэй. https://telegram.me/youngreader

Мөн та бүхэн Telegram ашиглагчдын группд https://telegram.me/mongolians холбоосоор нэгдэж бусадтайгаа шинэ содон мэдээ мэдээллээ солилцоорой. Та өөрийн хэрэглэдэг сонирхолтой ботоо сэтгэгдэл хэсэгт үлдээж бусдадаа санал болгоорой!!!

2 Сэтгэгдлүүд

бичих
    • 2
      Mr.Red

      Сайн уу. Нетээс хайж болно. Томоохон сайтууд дээр иймэрхүү нийтлэлүүд бас байгаа. Ер нь бол https://storebot.me/ сайтаас үзэж байгаад татаж суулгаж болно. Гэхдээ суулгахдаа сайн анхаараарай.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.