$4.5 тэрбумын хөрөнгөтэй Элизабет Холмс Forbes-н жагсаалтаас хасагдав

$4.5 тэрбумын хөрөнгөтэй Элизабет Холмс Forbes-н жагсаалтаас хасагдав


2015 оны Forbes сэтгүүлийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг эмэгтэй Стив Жобс хэмээн нэрлэгдэж байсан 32 настай, шинжилгээний Theranos компанийг үндэслэгч Элизабет Холмс тэргүүлж байлаа. Тухайн үед бараг сэтгүүл бүрийн нүүрэн дээр гарч, тод гялалзах нь тэр. Theranos компанийн бусдаас ялгарах давуу тал бол хэдхэн дусал цусаар бүрэн шинжилгээг маш богино хугацаанд хийж чадах Edison нэртэй төхөөрөмж юм. 2015 онд Forbes сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $4.5 тэрбум хэмээн үнэлжээ. Хөрөнгийн эх үүсвэр нь 9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан Theranos компанийн 50% байв.

2015 оноос эхлэн Theranos компанитай холбоотой асуудлууд үүсч эхэлсэн тул Forbes сэтгүүл хувийн судалгаа явуулж, 10 гаруй мэргэжилтэн, хөрөнгө оруулагч нартай уулзсан байна. Форбесын олж мэдсэнээр компанийн жилийн орлого ойролцоогоор 100 сая доллар, зах зээд эзлэх байр суурь болон санхүүгийн үзүүлэлтүүд нь сул байгаа аж. Мөн 9 тэрбумаар үнэлэгдээд байсан компанийн бодит үнэлгээг 800 сая ам.доллар болохыг тогтоожээ. Үүнээс 724 сая ам.доллар нь хөрөнгө оруулагчдын мөнгө аж. Холмст ногдоод байх зүйл үлдэхгүй тул Forbes түүнийг жагсаалтаас хасжээ.

9 тэрбум доллараар үнэлэгдэж байсан, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж байсан компанид юу тохиолдов оо. Theranos компани үйлчлүүлэгчдээ 240 төрлийн шинжилгээг ердөө гуравхан дусал цусны тусламжтай санал болгодог байна. Эдгээр шинжилгээний ихэнхийг нь тус компанийн зохион бүтээсэн Эдисон төхөөрөмж дээр хийдэг хэмээн компани анх мэдэгдэж байжээ. Уг төхөөрөмжийг бүтээхэд хөрөнгө оруулагчдын ихэнх мөнгө буюу ойролцоогоор 400 сая ам.доллар зарцуулагдсан байна.

theranos

2015 оны 10 сарын 16-ны өдөр WSJ сэтгүүл олон сарын турш хийсэн Theranos компанийн талаарх судалгаагаа нийтэлжээ. Уг судалгааны үр дүнд Theranos компани боломжит 240 шинжилгээний ердөө 15-г Эдисон төхөөрөмж дээр хийж, харин ихэнх шинжилгээг өрсөлдөгч компанийн адил уламжлалт Siemens AG гэх мэт төхөөрөмжүүд дээр хийдэг гэсэн байна. Мөн шинжилгээний зарим нэг үр дүнг буруу буюу алдаатай гаргаж байсныг мөн нийтэлжээ. Компанийн зарлаж байсан 3 дусал цус бүрэн шинжилгээ хийхэд хангалтгүй байсан тул дор хаяж 6 дусал цусны дээж авч эхэлжээ. Дээрээс нь хэд хэдэн эмч нарын Theranos-н эсрэг, алдаатай шинжилгээний үр дүн өгдөг гэсэн ярилцлагыг хамт нийтэлсэн байна. Тухайн үед Холмс болон компанийн зүгээс үүнд ямар нэг албан ёсны тайлбарыг хийгээгүй юм.

Агуу компаниуд өрсөлдөөний үр дүнд үлддэггүй юм. Харин өөрсдийн сайн бүтээгдэхүүний ачаар оршин тогтнодог.

“Theranos-г бусдаас ялгаруулж, онцгой болгож байсан өнөөх Эдисон төхөөрөмж нь бараг л ашиглагддаггүй. Энэ бол хөрөнгө оруулагч бол хэрэглэгчээ хуурсан хэрэг.” хэмээн WSJ-д бичжээ. Мөн тус компанийн зохион бүтээсэн зарим нэг бүтээгдэхүүнд салбар яамнаас нь гэрчилгээ олгоогүй байна. Тиймээс уламжлалт аргын дагуу цусны дээж авах болсон байна. Дээрээс нь үйлчлүүлэгчдийн шинжилгээний үр дүнг алдаатай гаргана гэдэг бол байж болшгүй асуудал юм. 2016 оны 4 сарын дундуур АНУ-н үнэт цаасны хороо, холбооны прокурор, эрүүл мэндийн даатгалын газар Theranos компани дээр шалгалт хийж эхэлсэн байна. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж байсан компани ингээд дуусах юм гэж үү? Эсвэл инноваци хийж нөхцөл байдлыг орвонгоор нь эрүүлэх үү. Хэрвээ ямар нэг ноцтой хохирол учруулсан болох нь тогтоогдвол Холмс болон огцорсон захирал асан Санни Болуани нар 2 жилээр ажиллах эрхээ хасуулах юм байна.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.