Гэр бүлд тань туслах ZENBO роботтай танилц

Гэр бүлд тань туслах ZENBO роботтай танилц


Тайвань улсын үндэстэн дамнасан корпораци, цахилгаан бараа үйлдвэрлэгч Asus компанийг та бүхэн ухаалаг утас, компьютер үйлдвэрлэдэг гэдгээр нь сайн мэдэх байх. Өнгөрсөн нэг дэх өдөр ASUS компани ZEN брендийн бүлэгт шинэ гишүүн нэмж байгаагаа албан ёсоор танилцуулсан байна.

Wall-E болон Sico-тай төстэй уг гэрийн туслах роботыг Zenbo хэмээн нэрлэх аж. Робот дуу хоолойгоор хариулах, дуудлага хийх, хөгжим тоглуулах, видео үзүүлэх, төлөвлөсөн ажил сануулах гээд олон үйлдэл хийх чадамжтай. Өхөөрдөм нүүрний интерфейстэй Zenbo-г удирдахын тулд та түүнд юу хийхийг нь л хэлээд өгөхөд болно. Нүүр таних камертай тул аваар ослын үед тусламжийн дуудлага хийнэ. Шалан дээр ухаан алдсан хүн байхыг таньж шууд ойр дотны хүмүүс рүү залгаж анхааруулна гээд боддоо. Гэрэл, зурагт, агааржуулагч, хаалганы цоож, хяналтын камер гээд гэрийн тань ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдон мониторинг хийж, удирдахын зэрэгцээ бүхий л зүйлийг танд илтгэх болно. Дээрээс нь хүүхдийн тань сайн найз байж чадах бололтой. Zenbo-н танилцуулгаа видео дээр робот хүүхдэд үлгэр ярьж өгч, таавар таалгаж, зургийг нь хүртэл авч өгсөн гээд түүний хийж чадах бүхий л үйлдлийг нарийн харуулжээ.

ASUS компанийн захирал Jonney Shih уг роботыг яг хэзээ зах зээл борлуулагдахыг хэлээгүй ч ойролцоогоор $599 зарагдана хэмээн мэдэгдсэн юм. Иймэрхүү төрлийн роботын хувьд нэлээд боломжийн үнэ гэж бодож байна. Удахгүй бид роботуудтай хамт амьдрах бололтой дог шүү. Ингээд та бүхэн Zenbo-н юу хийж чадахыг доорх дүрс бичлэгээс үзнэ үү.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.