Теслагийн Гига үйлдвэрийн нээлт 7 сарын 29-нд болно

Теслагийн Гига үйлдвэрийн нээлт 7 сарын 29-нд болно


Элон Маскын хэрэгжүүлж буй бас нэгэн томоохон төсөл болох дэвшилтэт Гига үйлдвэр. Энэ талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Невадад баригдаж байгаа асар том үйлдвэрийн эхний хэсэг аль хэдийнээ ашиглалтад орж PowerWall болон PowerPack-н үйлдвэрлэл явуулж буй аж. Гэхдээ барилгын ажил хараахан бүрэн дуусаагүй байгаа юм. Компани үйлдвэрийн албан ёсны нээлтийг 7 сарын 29-нд хийхээр төлөвлөж байгаа бололтой. Энэ талаар Fortune болон MotorTrend сайтад бичжээ. Нээлтийн үйл ажиллагаанд Тесла компани зөвхөн VIP хүмүүсийг л урих юм байна. Үүнд компанийн хөрөнгө оруулагчид, эзэд, Теслагийн үнэнч хэрэглэгчид болох найзууддаа дор хаяж 5 ширхэг Model S борлуулж чадсан хэсэг нөхдүүд, хэвлэлийн төлөөлөгчид орно.

Tesla Gigafactory by Joshua Mcdonald 24/02/16

Tesla Gigafactory by Joshua Mcdonald 24/02/16

Элон Маскын мастер төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг бол яах аргагүй энэ гига үйлдвэр. Өөрийн гэсэн үйлдвэртэй байж л Тесла компани тэр их цахилгаан автомашиныг үйлдвэрлэх боломжтой болно. Сарын өмнө Тесла компани цоо шинэ, нийтэд зориулсан Model 3 загварын машинаа дэлхий нийтэд танилцуулсан билээ. Model 3 танилцуулагдсан даруй 7 хоногийн дотор 325,000 захиалга авсан. Энэ бол өмнө нь хэний ч үзүүлж байгаагүй амжилт. Захиалгын хэмжээ 400,000 мянгад хүрч боломжит хэмжээнээс хэтэрсэнд Тесла компани захиалга авахаа хүртэл зогсоосон. Мөн Тесла компани 2018 он гэхэд жилдээ 500,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнд мэдээж хэрэг Model S, X, 3 бүгд хамаарна. Энэ их автомашиныг үйлдвэрлэхийн тулд тэдэнд өөрийн гэсэн гига үйлдвэр зайлшгүй байх хэрэгтэй. Ийм хэмжээний батерейг нэг үйлдвэр дангаараа байтугай нийлээд ч үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс л гига үйлдвэрийг барьсан байх. Элоны мэдэгдэж буйгаар 2020 онд Гига үйлдвэр бүрэн ашиглалтад орсны дараа жилдээ 35 гигаватт/цагийн хүчин чадал бүхий батерей үйлдвэрлэж чадах аж. Энэ нь 2013 оны дэлхийн нийтээр үйлдвэрлэсэн литий-ион батерейгаас ч их үзүүлэлт.

2 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.