BlueOrigin компани NewShepard хөлгийн ослын туршилтыг хийнэ

BlueOrigin компани NewShepard хөлгийн ослын туршилтыг хийнэ


Онлайн худалдааны Амазон компанийг үндэслэгч Жефф Безос олон жилийн тэртээ буюу 2000 онд нууц санхүүжилт хийн Техаст нэгэн компани үүсгэн байгуулсан нь сансрын нислэгийн үйлчилгээ үзүүлэх BlueOrigin компани байв. Та SpaceX-н дахин ашиглагдах, эргэн газардах чадвартай Falcon 9 пуужингийн талаар сонссон байх. BlueOrigin компани хамгийн анх пуужингаа эргэн амжилттай газардуулж чадсан. BlueOrigin, SpaceX хоёрыг нэгтгэж байгаа нэг зүйл бол тэдний пуужингууд дахин ашиглагдах боломжтой. Ялгаа харин хэмжээнд нь байгаа юм. Элон Маскын Falcon 9 бол ачаа тээвэрлэх зориулалт бүхий илүү том, илүү өндөрт хөөрөх чадвартай пуужин юм. NewShepard-н хувьд ердөө 6 хүн суулгах багтаамжтай буюу аяллын зориулалттай юм.

Пуужин NewShepard хөлгийг Карманы шугамд аваачиж хөлгөөс салж эргэн газардах юм. Харин хөлөг 4 орчим минутыг задгай сансарт өнгөрөөн эргэн эх дэлхий дээр шүхрээр бууна. Компанийн захирал Жефф Безосын мэдэгдэж буйгаар компани зорчигч тээх хөлгийн шүхрийн системийг унтрааж аваарын газардалтын туршилтыг хийх гэж байгаа аж. Тэд шүхрэнд асуудал үүссэн үед хөлөг аваарын газардалтыг хэрхэн хийхийг үзэх гэж буй бололтой. Хэдийгээр BlueOrigin-ы пуужин хэмжээгээр жижиг ч гэсэн тэд өмнөх пуужингаа дахин ашиглаж чадсан. SpaceX-д тулгамдаад буй гол асуудал бол эргэн газардсан пуужингууд нь их хэмжээний гэмтэлтэй тул дахин ашиглагдах бараг боломжгүй. Гэхдээ Маскын баг үүний учрыг олох биз.

“Онцгой нөхцөлд хүртэл бид хамгийн аюулгүй шийдлийг үзүүлэх болно.”

Жефф Безос

2015 оны 11 сараас эхлэн компани гурван ч удаа амжилттай нислэг үйлдэж туршсан. Харин энэ удаагийн аваарын газардалтын туршилтыг яг хэзээ хийх нь одоогоор тодорхойгүй байна. BlueOrigin 2018 онд анхны зорчигчдоо тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Сансрын аялал ямар байх вэ? Доорх бичлэгээс үзнэ үү.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.