Хамгийн өндөр орлоготой технологийн компанийн захирлууд

Хамгийн өндөр орлоготой технологийн компанийн захирлууд


Associated Press болон судалгааны Equilar компаниуд 2001 оноос эхлэн дэлхийн томоохон компаниудын захирлуудын цалин хөлс, шагнал, урамшуулал, нийт орлого зэргийг судлах болсон байна. Энэхүү судалгааг S&P 500 индексэд багтах томоохон 500 компани дээр хийдэг бөгөөд энэ жил 341 CEO хамрагдсан аж. Учир нь  сүүлийн 2 санхүүгийн жилд ажилласан гүйцэтгэх захирлуудыг л хамруулжээ.

Судалгааны онцлох үр дүнгээс дурдвал. S&P 500 индексэд багтах компаниудын CEO жилд дунджаар 10.8 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх 2014 онтой харьцуулахад 4.5%-иар өссөн үзүүлэлт юм.

341 гүйцэтгэх захирлын ердөө 17 нь эмэгтэй. Эмэгтэй гүйцэтгэх захирлууд дунджаар 18 сая ам.долларыг олж, 324 эрэгтэй захирлуудын 10.5 сая гэсэн үзүүлэлтээс өндөр үзүүлэлттэй гарчээ.

Хамгийн өндөр цалин хөлс төлдөг салбараар эрүүл мэндийн салбар тодорчээ. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй компанийн CEO дунджаар 14.5 сая ам.долларыг хүртсэн байна. Ингээд жагсаалтын зарим нэг хэсэгтэй танилцацгаая.

БайрНэрКомпаниНийт орлого /сая $/
1Dara Khosrowshahi
Expedia
$94,6
5Robert A. Iger
Walt Disney
$43,5
8Marissa A. Mayer
Yahoo!
$35,9
10Marc Benioff
salesforce.com
$33,4
16Jeffrey R. Immelt
General Electric
$26,8
24Randall L. Stephenson
AT&T
$22,6
28James P. Gorman
Morgan Stanley
$22,1
38Howard Schultz
Starbucks
$20,1
49Shantanu Narayen
Adobe Systems
$18,3
72Reed Hastings
Netflix
$16,6

Та бидний сайн мэдэх Apple-н Тим Күүк, Facebook-н Mark Zuckerberg нар эхний зууд ч багтаагүй байна. Энэ бол зөвхөн цалин хөлс, шагнал урамшууллын нийлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс биш эдгээр эрхмүүдийн хөрөнгийн хэмжээ огт биш юм.

>> дэлгэрэнгүй 

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.