Hyperloop cистемийн капсулыг вибраниумаар бүрнэ

Hyperloop cистемийн капсулыг вибраниумаар бүрнэ


Hyperloop-аар зорчих үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гангаас 5 дахин хөнгөн, хөнгөн цагаанаас 8 дахин бат бэх вибраниум нэртэй шинэ материалаар капсулын их биеийг бүрэх аж. Hyperloop Transportation Technologies компани энэ талаар өнгөрөгч 22-25 өдрүүдэд Австрийн Вена хотод болж өнгөрсөн Pioneer арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна. Хэрвээ та Marvel-н супер баатруудын талаар сайн мэдэх бол тус материалаар Ахмад Америкийн бамбайг хийдэг билээ. Үнэхээр уран зөгнөлт ийм материал байдаг гэж үү гэвэл үгүй. HTT компани нүүрстөрөгчийн хуванцар болон дамжуулагчуудаас бүрдсэн шинэ ухаалаг материалдаа ийм нэр өгөхөөр шийджээ. Тус материал бат бөх, хөнгөнөөс гадна хурд, тогтвортой байдал, бүрэн бүтэн байдал зэрэг капсулын дата мэдээллийг ямар нэг утасгүйгээр дамжуулах давуу талтай аж.

HTT компанийн CEO Dirk Ahlborn хэлж буйгаар зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах үүднээс хоёр давхарга бүхий вибраниумаар бүрнэ гэжээ.  tweet

HTT компани уг материалыг Словенийн C2i гэх автомашин болон нисэх онгоцонд зориулсан карбон файбер үйлдвэрлэдэг компанитай хамтран гарган авжээ. Мөн HTT компани саяхан Словенийн засгийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Словенийн засгийн Братислав болон Будапешт хотын хооронд тээврийн шинэ системийг байгуулах хүсэлтэй байгаа юм байна.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.